Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа дэлхийд нэр цуутай эмэгтэйчүүдийг дууриан жирэмсэн үеийнхээ ялдам, энхрийхэн зургаар сэтгүүлийн нүүр хуудас чимнэ хэмээн шуугиж байсан.
Манайд олны танил хүмүүсээс иймэрхүү зүйл одоохондоо дэлгэрээгүй байгаа ч “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа эхлүүлэнгээ алдсан байна.
Үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа тэрбээр бие давхар байхдаа хөхөө ил гарган гэдсээ доороос нь тэвэрч хөлөө үл ялиг нугалсан зургаа авахуулсан байна. Гэвч уг зургаа сэтгүүлийн нүүр хуудаснаа биш харин гэрийнхээ хойморт залсан аж.
Учир нь түүний нөхөр жүжигчин Бэкэ буюу Т.Бэлэгжаргал “Миний үрийг тээсэн ханийн минь нүцгэн зургийг олон хүн харах нь тийм ч таатай зүйл биш” хэмээн татгалзжээ. Тиймээс хоорондоо ярилцаад ийнхүү гэрийнхээ хананд өлгөсөн байна.