Бидний амьдралд мөнгөгүй бүтдэг ажил бараг л үгүй болсон. Өглөөнөөс орой болтол мөнгөөр амьсгалах мэт. Амьдралын энэ хэрэгцээг дагаад мөнгө зогсолтгүй урсч байдаг. Энэ урсгалыг зөв гольдролд нь оруулж чадвал та гарцаагүй санхүүгийн эрх чөлөөнд хүрэх болно. Таныг мөнгөнөөс хараат биш байлгах 8 хуулийг хэлж өгье.
1. Таны орлого бус таны хэмнэж чадсан мөнгө л таныг баян болгоно. Таны санхүүгийн ирээдүй хичнээн орлого олж байгаагаар бус хэдийг нь хэмнэж үлдээж байгаагаар тодорхойлогдоно. (Үлдэгдлийн хууль) Амьдралынхаа туршид орлогынхоо дор хаяж 10-оос доошгүй хувийг хадгалж чадсан хүнд санхүүгийн эрх чөлөө ирнэ.
2. “Зарлага ямагт орлоготой зэрэг өсдөг.” (Паркинсоны хууль) Хүн хичнээн их орлого олсон ч гэсэн олсноосоо арай илүүг эарцуулах хандлагатайг энэ хууль нотолсон.Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд та Паркинсоны хуулийг эөрчих хэрэгтэй.
3. Итгэл үнэмшлээ өөрчилж, санхүүгийн сахилга баттай болсон цагтаа л өр тавьж болно. Гэхдээ өр нь таны орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх ёстой. Зээл бүхэн өр биш.
Өртэй тэмцэх хамгийн шилдэг арга бол хэмнэж, хуримтлуулах явдал юм.
4. Хувийн, өрхийн төсвийн гүйцэтгэлээ сар, улирал, жилээр гаргаж дүгнэлт хий. Ямар ч хэрэггүй эардал гаргаж байгаагаа олж мэд.
5. Мөнгө мөнгөө бий болгодог. Мөнгө мөнгөө татдаг. (Соронзын хууль) Мөнгө хуримтлуулж, мөнгөөр мөнгө хийдэг. Та хичнээн их мөнгө хуримтлуулах тусам хуримтлалын хэмжээ нь танаас хамаарахгүй хурдан өснө.
6. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Та санхүүгийн сахилга бат хэр сайн сахина, мөнгө тань руу төдий чинээ хурдан ойртоно.
7. Та хэдэн настай вэ. Тэр бол таны олсон орлогоосоо зарцуулах хувь хэмжээ юм. Та 30-та йбол орлогынхоо 30 хувийг зарцуул, 50 хүрсэн бол тэн хагасаас илүүг зарцуул. Үлдсэнийг нь хадгалж, хуримтлуулж. хөрөнгө оруул.
8. Хэнд мөнгө хэрэгтэй байна, хэн мөнгөний хуулийг дагахад бэлэн байна тэр бүхэнд хүрэлцэх мөнгө энэ ертөнцөд хангалттай бий. (Элбэг дэлбэгийн хууль)