Жирэмсэн үед ялангуяа төрөх дөхөх үед цээж хорсох зовиур ихсэж байна уу, ээжүүдээ? Жирэмсний үед прогестерон буюу жирэмсний гормон хэмээх дааврын нөлөөгөөр улаан хоолойн булчингийн ерөнхий байдал буюу тонус нь суларсан байдаг аж. Жирэмсний 25 дахь долоо хоногийн үед умай томорсноор хэвлийн дотоод даралт нэмэгддэг зэрэг шалтгаанаас болж ходоодны хүчил улаан хоолой руу шахагдан орж ирдэг байна. Ингэснээр жирэмсэн ээжүүд цээж хорсох зовиуртай болдог байна. Жирэмсний үеийн цээж хорсолтыг хэрхэн намдаах, багасгах талаар эмч нар болон зарим ээж туршлагаасаа хуваалцсаныг хүргэе.
Цээж хорсох зовиурыг арилгах зарим арга
- Хөөрүүлсэн сүү уух
- Бага зэргийн хүнсний содатай ус уух
- Алимны цуутай цай хийж уух. Нэг аяга халуун усанд 1-2 халбага органик алимны цуу, 1 халбага зөгийн бал, бага зэрэг нимбэг хийж, хоол идэхийн өмнө болон дараа ууж болно.
- Гааны навчтай цай бас аятайхан байдаг.
- 15-20 см өндөр дэртэй унтах
· Өөх тос, шоколад, кофе, өтгөн цай, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, нимбэгний төрлийн жимс ундаа цээж хорсгодог.
· Унтахаас 3-4 цагийн өмнө хооллох
· Хооллосны дараа хэвтэх мөн дасгал хийхгүй байх
· Хэт бариу хувцас өмсөхгүй байх
- Хэтрүүлэн идэхээс зайлсхийх. Өдөрт 5-6 удаа бага багаар идэх нь хамгийн зохистой.
Цээж хорсох үед хамгийн тохиромжтой хоол хүнс
· Шүлтлэг чанартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоолондоо хэрэглэх Эдгээрт:
-цөцгий
-ээдэм
-ууранд болгосон омлет
-чанасан өөхгүй мах
-ургамлын тос
-улаан буудайн хивэг
· Алим зэрэг жимсийг ууранд болгож хэрэглэх
· Хүрэн манжин, хар чавга зэрэг өтгөн хаталтын эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Өтгөх хаттах үед дүлдэг нь хэвлийн дотоод даралтыг нэмэгдүүлдэг байна.