Нэг юм уу хэд хэдэн удаа цочирдолд орж байсан эмэгтэйчүүд, сүүлийн жилүүдэд амьдралд нь хэд хэдэн таагүй үйл явдал тохиолдсон бүсгүйчүүд илүүдэл жинд нэрвэгдэх нь түгээмэл байдаг аж. Үүнийг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд олж мэджээ. Түүнчлэн таагүй үйл явдлуудтай тулгарсан эмэгтэйчүүд зүрхний шигдээстэй болох, чихрийн шижин, хорт хавдар тусах магадлал өндөрсдөг байна.
Мэргэжилтнүүд дунд болон хижээл насны 21904 эмэгтэйн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн гэнэ. Судлаачид хүүхдээ алдсан юм уу халдлагад өртсөн, ажил хайгаад бүтэлгүйтсэн зэрэг үйл явдлууд илүүдэл жинд нэрвэгдэхэд хэрхэн нөлөөлдгийг судласан аж.
Тэгтэл тухайн эмэгтэй таагүй үйл явдлуудтай тулгарах нь их байх тусам таргалах магадлал өндөр байдгийг судалгаа харуулсан гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn