Калифорнийн Эрүүл мэндийн алба, дэргэдээ утсаа тавиад унтах нь хүний эрүүл мэндэд аюултай гэж баталсан илтгэлийг хэвлүүлэн нийтлэв. Гажетуудын цахилгаан соронзон туяа нь хорт хавдар мөн үргүйдлийг үүсгэнэ гэсэн таамаглал улам бүр батлагдах боллоо гэж уг албаны сайтад өгүүлжээ.
Эрүүл мэндийн албаны хэвлэлийн мэдээнд онцолсноор гажетууд ба элдэв өвчний холбоо бүрэн батлагдаагүй ч одоо байгаа мэдээлэл нь нэн ялангуяа хүүхдүүдийг утаснаас хол байлгахад хангалтай гэжээ. Мэргэжилтнүүд смартфон ашиглагдахгүй байх нөхцөлд хүнээс хол байх ёстой зөвлөж байна.
Смартфоныг хэрэглэх нь өсвөрийн үеийнхний нойрыг хугасалж, тэдний анхаарал төвлөрөлтөд мөн сэтгэл зүйд хүчтэй сөрөг нөлөөтэй гэж илтгэлд тэмдэглэв. Мөн цахим төхөөрөмжүүдийн радио хэлбэлзлийн туяаны долгион хортойг тэд дурьджээ. Илтгэлд өгүүлснээр, биедээ дандаа утастай явж эрчүүдийн үрийн шингэний чанар эрс мууддаг гэлээ.
Унтахдаа утсаа ор дэрнээс хол байлгах ёстойг тэд зөвлөжээ.