Бvсгvй та эр нөхрөө сэтгэл санаагаар байнга дэмжиж, ажлаа шамдан явуулах боломжийг олгож байгаарай.
1. Бvсгvй та гэр орноо цэвэр цэмцгэр, тохь тухтай, сонирхолтой, бас тохилог сайхан байлгахын тулд бvхнээ зориулаарай.
2. Бvсгvй та эр нөхрөө амьдралдаа сэтгэл хангалуун байгаасай гэж бодож байгаа бол амссан хvн салахааргvй сайхан амттай хоол хийж сураарай.
3. Бvсгvй та эр нөхрийнхөө ажил хэргийг ойлгодог, тvvнийг дэмждэг, хамтран ярьж зөвшилцдөг дотны туслагч, дэмжигч нь байгаарай.
4. Бvсгvй та эр нөхрөө мөнгө санхvvгийн хямралд орсон vед нь өөрөөс нь илvv амжилттай сайн яваа өөр нэгэнтэй битгий харьцуулж яриарай.
5. Бvсгvй та өөрийнхөө эцэг эх, хамаатан садангаасаа гадна нөхрийнхөө ах дvvст чин сэтгэлээр туслаж байгаарай.
6. Бvсгvй та өөрийнхөөрөө зvтгэлгvй эр нөхрийнхөө сэтгэлд нийцсэн, тvvний сонирхдог, өнгө, загварын хувцсаар гангарч байгаарай.
7. Бvсгvй та эр нөхөртэйгээ хэл ам зөрөлдөх өөрийнх нь буруу байсан vедээ буулт хийгээрэй. Тайвширсан хойно нь алдааг нь ойлгуулж болно шvv дээ.
8. Бvсгvй та эр нөхрийнхөө чөлөөт цагийг vр дvнтэй өнгөрөөе гэж бодож байгаа бол тvvний дуртай тоглоомыг нь сураарай.
9. Бvсгvй та эр нөхрийнхөө оюуны боловсролоос хоцрохгvйн тулд шинэ номуудыг уншиж байгаарай.
10. Бvсгvй та гэр бvлээ аз жаргалтай байлгая гэвэл гэр бvлийн тухай болон, эр эмийн ёсны тухай ном зохиол уншиж байгаарай.