Трансжендер хэмээн нэрлэгддэг хүйсийн шилжилт хийлгэсэн хүмүүсээс олонд хамгийн их танигдсан нь трансжендер Б.Солонго. Тэрээр Олон Улсын трансжендер эмэгтэйчүүдийн “Дэлхийн Мисс” шалгаруулах тэмцээнд оролцож буй. Видео танилцуулгаараа 3-рт эрэмбэлэгдэж байгаа тэрээр өдийг хүртэл олон хэл аманд өртөж өөрийгөө ч өрөөлийг ч эвгүй байдалд оруулж байсан удаа цөөнгүй бий. Гадаад болон дотоод мөн чанар нь зөрчилдөж шантрах үе бишгүй тохиолдож байсан ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр уйгагүй зүтгэсэн тэрээр “Хэдхэн хоногийн өмнө би өөрийгөө өрөвдөөд уйлсан. Би яагаад юуны төлөө ингээд энэ олон мэс засал, гэр бүлээ золиод эрүүл мэнд бүх юм аа золиослоод ингэж байгаа юм бол гээд. Монголчууд маань зүв зүгээр эрэгтэйгээр минь эмэгтэйлэг сэтгэлгээтэй хүн юм байна гээд ойлгочихсон байсан бол би ингэж яваа ч уу? үгүй ч үү? Өнөөдрөөс арван жилийн өмнөх Билгүүн өнөөдрийн Солонго хоёр харьцангуй ойлголт. Эрэгтэйгээрээ дотоод сэтгэлээ илэрхийлээд явбал хүмүүс яаж ойлгох уу? Гадна талаасаа хүчирхэг харагдахын тулд, гоо сайхны зохилдлогоо энэ тэр гээд л бүх л зүйл надад үнэ цэнэтэй байсан” хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn