Холливудын ертөнцөд гоо сайхны хагалгаа хийлгэлгүй өөрийнхөөрөө насжиж яваа сайхан бүсгүйчүүдийн нэг бол Кейт Блэнчетт юм.
42 настай, Оскарын шагналт жүжигчин бүсгүй хэзээ ч нүүрэндээ мэс хүргэхгүй хэмээн хэлж байсан удаатай.
Fashinsta сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр, “Цаг хугацаа өнгөрсөн ч хүмүүс нүүр царай, биеэрээ ч тэр өөр өөрсдийнхөөрөө л хувиран өөрчлөгддөг. Хүмүүс залуу төрхөө илүү удаан хадгалах гэж хичээснээс өнөөдөр бидэнд аюул тулгараад байна. Гоо сайхны хагалгаа гэдэг чинь тийм ч сайхан зүйл биш шүү дээ” хэмээн өгүүлжээ.
Тэрээр, гэхдээ би гоо сайхны мэс засалд орж буй бүсгүйчүүдийг шүүмжлэх гээгүй, зүгээр л надад юу тохирох, үгүйг би мэддэг хэмээн хэлсэн зүйлээ тайлбарласан байна.
“Би зүгээр л удаан хугацааны туршид нэгэн хэвийн байна гэдгээс дэндүү их айдаг” гэжээ.
Австрали гаралтай жүжигчин Блэнчетийн хувьд гоо сайхны хагалгааг эсэргүүцдэг холливудын цорын ганц жүжигчин нь тэр биш юм. Өөр олон олон алдартай бүсгүйчүүд энэ тухай юу бодож явдаг талаараа ярьж, илэрхийлж байсан удаатай. Кейт Уинслет, Рэчель Вайсц ба Эмма Томпсон гээд түүн шиг ямар ч хиймэл засвар үгүй төрөлхийн гоо сайхныг эрхэмлэгчид олон.
Блэнчетт хэдийгээр гоо сайхны мэс заслыг эсэргүүцдэг ч гэлээ төрөлхийн гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд багагүй хөдөлмөрлөдөг эмэгтэй ажээ. Тэрээр өглөө лимоны шүүс хийсэн ус ууж, зөв хооллолтын дэглэм барин эрүүл гоо сайхны төлөө идэвхтэй зүтгэдэг тухайгаа нуусангүй.
noyon.mn
раскрутка сайтаaracerсайтскачать wireshark для windows 7 на русскомincase macbook pro 13взять кредит на киви кошелекcasino online pe bani virtualicheap dubai escortscasino siteleriRules of blackjack ukэкстремальный туризмфитнес клуб люблиномикрозаймы в екатеринбурге деньгасрочно нужны деньги абакантуры на сафари кени¤ танзани¤оформить кредитную карту через интернет в украинесафари в кении и танзаниикредит на бизнес с нуля альфа банкpr продвижение в сети фирмыгорящие путевки на шри ланку из харьковауголовный кодекс украины комментированныйtranslator english to vietnameseenglish to russian keyboardанализ сайта онлайнpolarsipлечение хламидиоза киевудивительные растения африки