Жижиг бялууны жор:
2 аяга гурил
1 хоолны халбага дрожж
4 хоолны халбага элсэн чихэр
1/2 цайны халбага давс
4 хоолны халбага дөрвөлжилж хэрчсэн, цөцгийн тос
3/4 аяга крем
1 өндөг /яльгүй хутгасан/
1 цайны халбага ваниллийн охь
Нимбэгний үрсэн хальс
Шарах шүүгээгээ 200 градуст халаа. Гурил, дрожж, элсэн чихэр, давс, цөцгийн тосоо хоолны миксерт хийж 3 секундын турш зуурч, бантангийн гурил шиг болго. Зуурмагийг том саванд хийгээд, крем, өндөг, ванилла, нимбэгний үрсэн хальсаа хийж гараараа бага зэрэг чийгтэй, бүхэл зуурмаг болгоно. Хуурай гурил цацсан банзан дээр зуурмагныхаа талыг тавиад, бөөрөнхий хэлбэртэй болгож 2 см орчим зузаантай болтол хавтгайлна. Тэгээд зуурмагныхаа ирмэг хэсгийг гадна талаас нь бага зэрэг дарж, голын хэсгийг өндөрлөнө.
Үлдсэн тал зуурмагаа дээрхийн адил хавтгайлна. Голыг нь өндөрлөсөн бөөрөнхий зуурмаг тус бүрийг тойрог тэнцүү хуваах зарчмаар 4 хувааж, 8 жижиг бялууны зуурмаг болгоно. Тэвшин дээрээ тугалган цаас тавьж байгаад жижиг бялуунуудаа 15 минут жигнээрэй. Бэлэн болсон бялуунуудаа хөрөх хоорондуур, хавчуулах крем, нэрсний соус бэлтгэ.
Нэрсний соус:
2 аяга хөлдөөсөн нэрс
1 аяга элсэн чихэр
1/4 аяга ус
1 нимбэгний шүүс
Дээрх бүх найрлагыг нэг саванд хийж дунд зэргийн гал дээр 5 минут тасралтгүй хутган чанана. Хүсвэл бэлэн нэрсний чанамал ашиглаж болно.
Кремний жор:
1 аяга өтгөн кремний бэлдэц
1/4 аяга элсэн чихэр
1 хоолны халбага ваниллийн охь
Дунд зэргийн саванд, бэлэн кремний бэлдэц дээрээ элсэн чихэр ваниллийн охио нэмж миксерээр хутган өтгөрүүлсэн крем болгоно.
Бялууг бэлэн болгох нь
Жижиг бялуу бүрийг дундуур нь зүснэ. Доод талын зүсэм дээр нь хэдэн халбага нэрсний соус, хүссэн хэмжээгээрээ крем шахаж, дахин нэмж хэдэн халбага нэрсний соус асган, дээд талын хэрчмийг тавиад олгоно.