“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Уранхолбоо сүүлийн үед охид бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татаж хайр хүндэтгэлийг нь хүлээх болсон. Таван охины ээж болсон тэрээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогоороо өдөр тутмын амьдралын хэв маягаа олон нийтэд хүргэх болсон нь түүнийг харах өнцөг, бодох бодлыг зуун хувь эргүүлсэн гэхэд болно. Эхээс гурвуулаа дуучин бүсгүйн эгч дүүс ч мөн хараа булаам сайхан бүсгүйчүүд бий. Нэг хэсэг Монголын Кардашианы гэр бүл хэмээгдэж явсан түүх ч бий. Дуучин Уранхолбоогийн эгч Уянхолбоо хэдийнээ гэр бүл зохиож хоёрдахь үрээ өлгийдөн аваад байгаа бол түүний дүү Номинхолбоо нь гэр бүл зохиох бодолгүй яваа бололтой. Эгчийнхээ сайн туслагч ганц бие, халуухан бүсгүй тэрээр “Би эрх дураараа дүүлэн нисэх шувуу,сүйт залуу сүйн бөгж мөрөөдөл минь биш” хэмээсэн байх ажээ. Нэг хэсэг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогтой үерхэж байсан тэрээр ийнхүү ганцаар байх замыг сонгосон бололтой.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn