Иога нь “нэгдэл” гэсэн санскрит үг юм. Хүний бие, сэтгэл, амьсгал нэгдэж байж зохицлыг олдог бол иог үүнийг нэгтгэдэг. Иогийн хүчээр та зүрх сэтгэлээ мэдэрч, дотроосоо инээмсэглэлийг нээж чадах болно. Мөн иогоор байнга хичээлэхэд таны оюун ухаан сайн төвлөрч, ой санамж дээшлэн, жижиг сажиг зүйлсд бага харин чухал зүйлдээ илүү цаг заваа гаргадаг болж ирнэ. Таны хоол боловсруулалт илүү сайжирч, гадаад дүр төрхөнд бүхэлдээ нөлөөлж, ингэснээрээ таны амьдралд цоо шинэ сэргэлт ирэх болно.
Нас, хүйс, хэмжээ, уян хатан эсвэл эрүүл мэндийн байдлаас үл хамааран хүн бүр иог хийж болно. Хэн ч хийж болох иогийн олон төрлүүд байх ба хэний ч хэрэгцээнд нийцэхүйцээр байнга тохируулан хийж болох иогийн үндсэн байрлалууд байдаг байна. Ингээд бид та бүхэнд иогийн зарим төрлүүдээс сонирхуулъя.
Хамгийн сүнслэг иог буюу нүцгэн иог нь өдгөө Америкт ихээхэн дэлгэрээд байгаа аж. Хүмүүс тус иогоор ихээр хичээллэх болсон бөгөөд үүний гол онцлог нь бусад иогоор хичээллэснээс илүү их энерги хуримтлуулдгаараа онцлог гэнэ. Учир нь хүн анх эхээс мэндэлснээрээ буюу элдэв материаллаг зүйлгүйгээр иогийн дасгал хийн, бясалгаснаар динамик хүчийг ихээр хуримтлуулж чаддаг ажээ. Хүмүүс Нүцгэн иогоор хичээллэхдээ бие биенээсээ огт ичдэггүй бөгөөд зөвхөн дасгалдаа хамаг анхаарал, зүрх сэтгэлээ зориулдаг байна.
Агаарын иог
Эх үрсийн иог
Нохойтой иог
Хөгжимлөг иог
Хөгжмийн хэмнэлд иогийн дасгал хийх энэ төрлийг “Yoga Rave” гэж нэрийджээ. Иогийн энэхүү төрлөөр хичээллэх орчин нь шөнийн цэнгээний газартай төстэй боловч энд ямар ч архи, тамхи болон мансууруулах төрлийн бүтээгдэхүүн байдаггүй юм. Гагцхүү хөгжмийн эгшиг аялгуунд сэтгэл оюунаа чөлөөлж иогийн гайхамшгийг мэдэрдэг бөгөөд архины төрлийн бус ундаа, жимсний шүүс болон цагаан хоол худалдан авах боломжтой байдаг. Сүүлийн үед шөнийн цэнгээний газар наргиж цэнгэхээс илүүтэйгээр энэ төрлийн ойгийг сонирхон хичээллэгч залуус олон болсон байна.
24tsag.mn