Ер бусын стиль, чадалтай хоолойгоороо нэрд гарсан дуучин Пинк гоолиг биетэйгээр тайзнаа эргэн ирлээ.
Охиноо төрүүлсний дараа маш их жин нэмсэн дуучин бүсгүй 23 кг жин хаясан байна. Ягаан өнгөөр өөрийгөө илэрхийлэх дуртай дуучин “Би охиноо төрүүлээд маш их ядарсан. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх нь эмэгтэйлэг, бурханлиг гэж ярьдаг ч надад бол эсрэгээрээ санагдсан хэмээн “Cosmopolitan” сэтгүүлд ярьсан гэнэ. Хоолны дэглэм барьж турсан тухайгаа хэлэхдээ тэрбээр жин дээрээ 23 кг нэмнэ гэдэг чөтгөр авмаар хэмээсэн аж.
М.ДАВАА /INFO/