Бэлдмэл нь 28 болон 21 ширхэгтэй гэсэн хоёр төрөл байдаг ба 28 ширхэгтэй эмийн 21 нь идэвхтэй үлдсэн 7 нь цус
багадалтаас сэргийлэх бэлдмэл байдаг.
Үйлчлэх механизм
• Өндгөвчинд эм бэлгийн эсийн боловсролтыг сааруулдаг
• Умайн хүзүүний салиаг өтгөруулж эр бэлгийн эс нэвтрэх боломжгүй болгодог
Үр дүн
Эмийг зааврыг дагуу зөв хэрэглэвэл хүсээгүй жирэмслэлтээс 99% найдвартай хамгаална.
Давуу тал
• Өсвөр наснаас цэвэрших үе хүртэл бүх насны эмэгтэйчүүд хэрэглэж болно. Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулж, өвдөлтийг багасгана.
• Эмийг хэрэглэхээ больсон даруйд жирэмслэх боломжтой. Өөрөөр хэлбэл жирэмслэх чадвар даруй сэргэнэ.
• Үүнээс гадна умайн гадуурх жирэмслэлт, умайн салст давхаргын хорт хавдар, умайн хоргүй хавдар, бага аарцгийн эрхтний үрэвсэл, өндгөвчийн хорт хавдар зэргээс сэргийлж чадна.
• Мөн цус багадалт, өндгөвчний үрэвсэл, өндгөвчний уйланхай, өндгөвчний хорт хавдар, хөхний хоргүй хавдар зэрэг зарим өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг
Сул талууд
• Бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ/ДОХ-оос хамгаалдаггүй
• Үр дүн нь зөв хэрэглэхээс ихээхэн хамаарна.
• Хэрэглээний эхний 2-3 сард бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх, хөх чинэрч эмзэглэх, дотор эвгүйрэх, сарын тэмдгийн хооронд бага зэрэг цусархаг зүйл гарах шинж тэмдэгүүд илэрч болно.
• Биеийн жин бага зэрэг нэмэгдэх (зарим эмэгтэйчүүд үүнийг сайн нөлөө гэж үздэг)
Ямар эмэгтэйчүүдэд хэрэглэхэд тохиромжтой вэ?
• Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүд
• Умайн хүзүүний шархлаа болон улайлттай эмэгтэйчүүд
• Өмнө нь умайн гадуур жирэмсэлж байсан
• Сарын тэмдэг нь тогтворгүй, их хэмжээгээр удаан хугацаагаар ирдэг
• Жирэмслэхээс найдвартай хамгаалах түр хугацааны арга хэрэглэхийг хүссэн эмэгтэйчүүд
Ямар эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй вэ?
• Хөхүүл эмэгтэй амаржсанаас хойш эхний 6 сарын дотор
• Даралт нь 140/100-с дээш ихэсдэг эмэгтэйчүүд
• Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүд
• Урьд өмнө нь тархинд цус харваж байсан эмэгтэйчүүд
• Элэгний хурц үрэвсэлтэй, элэгний хатууралтай
• Сүрьеэгийн эм хэрэглэж байгаа эмэгтэйчүүд
• Тромбофлебит, цус бүлэгнэлийн эмгэгтэй эмэгтэйчүүд
• Өдөрт 20-с дээш ширхэг тамхи татдаг 35-аас дээш насны эмэгтэйчүүд
• 20 жилээс дээш хугацаагаар үргэлжилсэн чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүд
Бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
• 28 ширхэгтэй эмийг сарын тэмдэгийн эхний өдрөөс хойш 5 дахь хоногоос эхлэн өдөр бүр 1 шахмалыг тогтмол цагт ууж дуусаад шууд дараагийн мөчлөгийн эмийг үргэлжлүүлэн ууна.
• 21 ширхэгтэй эмийг сарын тэмдэгийн эхний өдрөөс эхлэн тогтмол цагт өдөр бүр 1 шахмал уух ба 21 хоног уугаад 7 хоног завсарлаж дараагийн мөчлөгийн эмийг ууж эхлэнэ.
Эмээ уухаа мартвал яах вэ?
• Хэрэв та 1 шахмал уухаа мартвал санасан даруйдаа 1 шахмал ууж үлдсэнийг хувиарийн дагуу ууна.
• 2 ба түүнээс дээш шахмалыг уухаа мартвал санасан даруйдаа нэгийг, дараагийн эмийг уух тогтсон цагтаа ууж (1 өдөр 2 ширхэгийг ууна гэсэн үг) дараагийн өдрөөс хуваарийн дагуу ууна. Энэ үед жирэмслэхээс хамгаалах өөр аргыг /бэлгэвч, үтрээний лаа, тос гэх мэт/ хослуулан хэрэглэнэ.
Нэг хавтгай (цикл) нь 28 ширхэг шахмалаас бүрдэх ба үүнийг бүтэн сарын турш хэрэглэнэ. Эхний 21 ширхэг шар өнгөтэй шахмал нь жирэмслэхээс хамгаалах дааврыг агуулах ба бусад 7 бор шахмал нь төмрийн бэлдмэл юм.
Микрогинон хэрхэн үйлчилдэг вэ?
• Өндгөвчинд эм бэлгийн эс боловсрохыг зогсооно.
• Умайн хүзүүний салиаг өтгөруулж эр бэлгийн эс нэвтрэхэд саад учруулна.
• Умайн хана үр тогтсон өндгөн эс хүлээн авах хэмжээгээр зузаарах явцыг сааруулна.
Микрогиноныг хэрхэн хэрэглэх вэ?
• Микрогиноныг сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс хойш 5 дахь өдрөөс эхлэн хэрэглэнэ.
• Өдөр бүр 1 шахмалыг уух ба болж өгвөл орой хоол идсэний дараа орондоо орохоос өмнө тодорхой нэг цагт ууж хэвшвэл зүгээр. Эхний 21 шар шахмалыг хэрэглэсний дараа 7 бор шахмалыг өдөрт нэг ширхэгээр шууд үргэлжлүүлэн хэрэглээрэй.
• Бор шахмалыг хэрэглэж байх үед таны сарын тэмдэг ирж болно. Тэр үед та эмээ уухаа зогсоолгүй үргэлжлүүлэн хэрэглээрэй.
• Бор шахмалуудаа ууж дуусмагц дараагийн өдрөөс нь эхлэн шинэ хавтгайг дээрх зааврын дагуу үргэлжлүүлэн хэрэглэнэ. Дараагийн сарын тэмдэг ирсэн ирээгүйгээс үл хамааран үргэлжлүүлэн хэрэглэнэ.
• Эмээ таслахгүй хэрэглэхийн тулд нөөц эм авч хадгалаарай. Эмээ байнга тогтмол уух нь жирэмслэхээс хамгаалахад маш чухал гэдгийг санаарай.
• Хэрэв та жирэмсэлвэл эмээ уухаа шууд зогсоогоорой
Эрүүл мэндийн ашиг тус
Жирэмслэхээс хамгаалах эм нь эмэгтэйчүүдэд төрөлтөө зохицуулах, хүссэн үедээ жирэмслэх боломжийг олгодог. Жирэмслэхээс хамгаалахаас гадна доорх эерэг нөлөө үзүүлнэ.
– сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгана.
– сарын тэмдэг их хэмжээтэй ирэхийг багасгана.
– өндгөвчний болон умайн салстын хавдраас сэргийлнэ
– хөхний хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулна.
Ямар нэгэн гаж нөлөөтэй юу?
Эхний нэг, хоёр сард хөх чинэрэх, толгой өвдөх, бөөлжис цутгах зэрэг зовиур илэрч болзошгүй. Гэвч эдгээр нь аажимдаа арилна.
Зарим эмэгтэйчүүдэд жирэмслэхээс хамгаалах эмийг удаан хугацаагаар хэрэглэснээс цусны даралт ихсэх, зүрх өвдөх, судасны бөглөрөлийн шинжүүд илэрч болох юм. Иймд Микрогиноныг эмчид үзүүлж зөвлөгөө авсны дараа хэрэглэхийг зөвлөж байна.
Дараах тохиолдолд Микрогиноныг хэрэглэж болохгүй.
– Жирэмсэн эсвэл жирэмсэн байж магадгүй үед,
– Тодорхой бус шалтгаанаар үтрээнээс mогтмол бус цус гарах,
– 6 сар хүрээгүй хүүхэдтэй хөхүүл эхчүүд
– Сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа үед
– Зүрхний өвчтэй, судасны бүлэн бөглөрөлтэй, цусны даралт өндөр, чихрийн шижин өвчтэй бол
– Элэг цөсний өвчтэй, эсвэл жирэмсэн үедээ сүүлийн 6 сар шарлаж байсан
– Хавдартай болон хавдартай байж болзошгүй .
Эх сурвалж: Emch.mn