Амралтын өдрийн хачир болгож охид бүсгүйчүүддээ “та өөрийгөө мэдэх үү?” сонжоог нийтлэж байна. Өөрийнхөө зан төрхийг илүү сайн, оновчтой оношлохыг хүсэж байгаа бол гурав гурваар бүлэглэсэн, доорх 12 асуултанд хариулна уу? Тэгэхдээ шууд л “тийм” эсвэл “үгүй” гэж хариулаарай.
1.Чи худлаа ярьж чаддаг уу?
Та өөрийнхөө дутагдалтай эвлэрдэг үү?
Өөрийн үзэл бодлоо амархан өөрчилдөг үү?
2. Өөрийнхөө тухай ярих дуртай юу?
Танихгүй хүмүүсийн дунд чөлөөтэй байж чаддаг уу?
Бусдад итгэдэг үү? 3.Магтаал чамд таалагддаг уу?
Чи өөртөө сэтгэл хангалуун байдаг уу?
Чи бусдын сул талын тухай олонтаа ярьдаг уу?
4.Нэгэнт эхэлсэн ажлынхаа эцсийг үздэг үү?
Зорьсондоо хүрэхийн тулд цөхрөлтгүй тэмцдэг үү?
Ажилдаа санаачлага гарадаг уу?
Бүлэг тус бүрийг тусгайлан шинжлээд хариулт тань илүү итгэлтай бол “1”, эсрэг тохиолдолд “0” гэж тавина уу? Өөрийгөө мэхлэхгүйг аль болох хичээхээс гадна, бүлэг тус бүрт ганц цифр оногдохыг сануулъя. Үүсэн дөрвөн цифр бүхий код чиний зан төрхийг илэн далангүй хэлээд өгнө.
1111 – эрчимтэй, нийтэч, гэхдээ аминдаа хайртай, замбараагүй
1000 – зарчимгүй, битүү зантай, хойрго, өөртөө шаардлага тавьдаггүй
1001 – залхуу, битүү зантай, хулчгар, аминдаа хайртай
1011 – зожиг, нэрээ хичээсэн өөрийнхөөрөө, ажил хэрэгч
0111 – зарчимч, ажил хэрэгч, хүмүүстэй дотносохдоо амархан, гэхдээ ихэмсэг
0110 – шударга, туйлбартай, халамжтай
0100 – цайлган, хүмүүжилтэй, тууштай, гэхдээ жаахан назгай нь тоогүй
0000 – удаан, нийтэч биш, өмнөө тодорхой зорилго тавьж чаддаггүй, чадсан ч түүндээ хүрдэггүй
1010 – зан төлөвийн хувьд ажил хэрэгч, гэхдээ даруу байдал тань чиний амьдралд саад болно
1110 – хөдөлмөрч, аливаа өрсөлдөөнд тэргүүн байрыг чөлөөтэй тавьж өгдөг, тэгээд ч бусдыг мэхэлж чаддаггүй
1100 – шударга, даруу, илэн далангүй, өөртөө итгэх итгэл болон эрч хүчний таатай бус нөхцөл амьдралыг тань хүндрүүлнэ
0101 – дээгүүр зантай, ил тод бус, зорилгодоо дайчин бус, цуцашгүй, хэнтэй ч зүйгээ олдог, нээлттэй, зорилгодоо тэмүүлэмтгий, гагцхүү ажил хэрэгч, хичээл зүтгэл дутагдалтай
1101 – зөөлөн, энгийн, залхуу, өөртөө хайртай, азгүй явдлын сонгодог цуглуулга 0010 – тууштай, хөдөлмөрч, гэхдээ дэндүү зожиг