Заримдаа нэг их царайлаг, сайхан биетэй биш ч гэсэн залуус үргэлж араас нь дараалан зогсож байдаг бүсгүйчүүд байдаг даа. Тэднийг хараад хааяа ч болов цагаахан атаархал төрдөггүй гэж үү? Юунд нь байгаа юм бол гэж толгойгоо эргэтэл бодож байсан үеүд байсан л биз дээ. Тэгвэл дараах зөвлөгөөг уншаад богино хугацаанд ч гэсэн хэрэгжүүлээд үзээрэй. Ямар үр дүн гарч байна?
Тэгвэл дараах зөвлөгөөг уншаад богино хугацаанд ч гэсэн хэрэгжүүлээд үзээрэй. Ямар үр дүн гарч байна? Гоолингоотойгоо эргээд хуваалцаарай.
Сайн эр байх хүслийг төрүүлдэг байх
Хамгийн сайн найз охин эсвэл эхнэртэй эрчүүдээс энэ тухай асуувал тэднийг өөрсдийг нь илүү сайн эр хүн байх хүслийг өөрсдөд нь төрүүлдэг гэж эргэлзэх зүйлгүй хэлж байна. Тэдгээр бүсгүйчүүд ямар нэгэн байдлаар хийх зүйлийг зааж үглэдэггүй, зөвхөн хийх хүслийг нь л төрүүлдэг. Яаж хийх нь эрчүүдийн асуудал гээд орхи. Хэрвээ найз залуу, нөхөр чинь магадгүй эгчдээ ямар муухай хандаж байснаа гэнэт ухаарвал эсвэл өөрөө санхүүгээ босгох шинэ санаа олсон тохиолдолд шуудхан хийх хэрэгтэй гэсэн сэдэл шууд төрж байх хэрэгтэй юм. Энэ л хайр байж чадна.
Түүнийг байгаагаар нь хайрладаг байх
Юуг нь ч өөрчлөхийг шаардалгүй байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь хамгийн муу хүнийг ч найз охиныхоо төлөө сайн болгон хувиргах хүчтэй. Найз залуу нь найз охиныхоо төлөө амиа ч өгөхөд бэлэн байдаг олон л түүхүүд уншиж байсан биз дээ.
Түүний гэх бүхнийг хайрладаг.
Төгс найз охин бол гал тогоонд нь найз залуугийнхаа ээжид албадуулж туслахгүй, аавынх нь түүхүүдийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхгүй, бас найзуудтай нь хамт байхдаа хэрэгтэй учраас биш тэнд байгаадаа үнэн сэтгэлээсээ баяртай байх болно. Найз залуугийнхаа хайрладаг, дотны хүмүүсийг нь ч хайрлаж хүндлээрэй.
Төгс найз бүсгүй хэзээ ч үгэлдэггүй.
Хэзээ ч үглэж гомдоллох хэрэггүй. Хэдийгээр найз залуу чинь чиний санаанд таарахгүй ганц хоёр зүйл хийлээ гээд шийтгэж байгаа юм шиг байж болохгүй. Харин түүний дутагдалтай яаж тэмцэхээ сайн мэддэг. Хэрвээ зогсоо зайгүй үглээд байвал найз залуу чинь чиний дэргэд байхаас залхах болно эсвэл бүр зөрүүдэлж чамд таалагдахгүй үйлдлийг улам ихээр гаргаад эхэлвэл яана. Найз залуугаа өнгөрсөн үдшийг найзуудтайгаа наргиж өнгөрөөснийх нь төлөө хийхийг хүсээгүй зүйлийг нь хийлгэх гэж тулгах хэрэггүй.
Төгс найз бүсгүй хэзээд аливаа зүйлийг ойлгож, итгэх өнцгөөс хардаг.
Хэрвээ түүнийг хайрлаж хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн бол түүний найзуудыг, хоёр гурван лонх шар айраг зэргийг нь ч бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг сайн ойлгодог байх хэрэгтэй. Түүний залуусыг ойлгож хүлээн авбал тэр ч мөн адил түүний төлөө чамайг найзуудтайгаа дэлгүүр хэсэхээс татгалзахыг шаардахгүй шүү дээ.
Найз залуугаа хүндлэх хэрэгтэй.
Түүнтэй санал нийлэхгүй байсан ч түүний яриаг анхааран сонс. Түүнийг ямар ч тохиодолд үл ойшоож, доромжилсон үйлдэл гаргаж болохгүй шүү. Найзууд болон гэр бүлийнхнийх нь өмнө эсвэл олон нийтийн газар хувийн асуудлаа ярьж маргалдах нь бас түүнд таалагдахгүй л болов уу. Үнэхээр төгс найз бүсгүй хэзээд найз залуугаа хүндэтгэж, ухаалаг дипломат маягаар асуудлыг шийдэхийг илүүд үздэг.
Төгс найз бүсгүй бол зөвхөн найз залуудаа сайхан харагдахыг эрмэлздэггүй.
Өөртөө ч сайхан харагдах нь чухал. Хаана ч байсан гэсэн найз залуу чинь чамтай байгаадаа өөрөөрөө бахархах ёстой. Үргэлж хамгийн сайхнаараа харагд. Гэхдээ энэ нь хэн нэг одыг дуурай гэсэн үг огт биш. Өөрийнхөө байж чадах хамгийн сайхнаараа байгаад дараа нь өөртөө итгэ. Ингэсэн тохиолдолд чи хамгийн сайхан нь байж чадах болно.
Сексийн хувьд хоёул хоорондоо нийцэж байх хэрэгтэй.
Хэдийгээр чи даруу төлөв сайн охин байлаа ч гэсэн найз залуугийнхаа бас өөрийнхөө төлөө шинэлэг зүйлийг туршиж үзэхэд хэзээд бэлэн байх хэрэгтэй. Та хоёр бие биедээ сэтгэлээрээ ч биеэрээ ч тэмүүлж байх нь чухалы. Тийм учраас хааяа ч гэсэн санаачлагыг гартаа авч байгаарай. Түүнд заавал таалагдах болно.
Ухаалаг бай.
Аливаа зүйлд хүлээцтэй хандаж юу юугүй орилж хашигачих эсвэл уйлж гомдоллодгоо болих хэрэгтэй. Ямар ч зүйлд шалтгаан байдаг гэдгийг үргэлж бодож яваарай. Хичнээн тэвчихийн аргагүй байсан ч уучилж өршөөх үүднээс нэг хараад үзээрэй. Үнэхээр уучилж тэвчиж чадахгүй гэвэл юунд ч бүү гомдол мэдүүл. Зүгээр л орхиод явахад тэр одоо биш юм гэхэд хэзээ нэгэн цагт юу алдсанаа ойлгож ухаарах болно.
Бие даасан байдал юунаас ч чухал.
Түүнээс хараат байх нь чамайг сул дорой болгох болно. Тэр чамайг алдахаас айдаг байх хэрэгтэй. Үүний тулд чи багахан хичээхэд л хангалттай. Түүнгүйгээр ч жаргалтай сайхан амьдарч чадна гэдгээ байн байн мэдрүүлж бай. Ганцаараа байсан ч цагийг үр ашигтай, өөртөө жаргалтай өнгөрөөж сур.
Түүнийг байхгүй хооронд уйдсан, хийх зүйл олдохгүй байсан зэрэг үгс эхэндээ сайхан санагдаж болох л юм. Гэхдээ байнга тийм байж яав ч болохгүй шүү. Өөрөө өөртөө аз жаргалыг бий болгодог байх хэрэгтэй. Тэгэж чадвал бусдад ч бас аз жаргалыг түгээж чадна. Тэр чамтай хамт байхдаа дээд зэргийн сэтгэл хангалуун, сэтгэл зовнилгүй, бардам байх ёстой гэдгийг байнга санаж явааарай төгс бүсгүйчүүд ээ.