Зөв хэлбэртэй биетэй эмэгтэй эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй, секси харагддаг. Зүгээр зогсож байхдаа ч цэх бөгөөд , өв тэгш харагддаг болохын тулд нурууны булчин сайн байх шаардлагатай. Тэгээд ч нурууны гэмтэл авах магадлал бага байх болно. Бонусд нь, чи хавар зуны улиралд нуруугаа ил гаргасан тачаангуй даашинз өмсөж болно гээд бод доо. Аррр…
Эрчүүд шиг хичээллэж, дагина шиг харагд
Турмаар байна гээд хэдэн цагийн турш гүйж, бие халаалт хийх хэрэггүй. Эцэж ядрахаасаа өмнө өөрийнхөө сул байгаа булчингуудыг чангалах ёстой. Туранхай байх нь сайхан харагдахын үндэс биш. Харин суларсан арьсгүй чанга бие л хүнийг гоолиг харагдуулдаг юм. Нурууг чинь хотгор, илүү махгүй, цэх бас өвчингүй болгоход дараах дасгалууд тустай.
1. Тэмээний поз-Өвдөглөж суугаад, нуруугаа хойш нь нумруулж унагаа. Гараа хөлөн дээрээ тавиарай. 30 орчим секунд бариад 3 удаагийн давтамжтайгаар хий.
2. Могойн поз-Гараа хоёр хажуудаа аваад хэвлий дээрээ хэвт. Тохойгоо нугалж, алгаа мөрнийхөө доохно талд тавь. Гар, нуруу, цээж, хүзүүгээ шалнаас хөндийрүүлж өргөнө. 30 секунд барь. Энэ дасгалыг 5 удаа хийнэ.
3. Бөхийлт, босолт-Сандалны ирмэг дуур суу. Одоо ташаагаараа дош үл мэдэг бөхий. Нуруу толгой, цээжээ цэх байлгаж хотойлго. Хүсвэл хоёр гартаа цэвэр ус барьж байгаад хийж болно. Хоёр гараа аажмаар өргөж буулга. 10 удаа хий.
4. Сэлэлт-Гудсан дээр хэвлийгээрээ хэвт. Зүүн гар, баруун хөлөө тэгшхэн чигээр нь өргө. Аажмаар эхний байрлалдаа буцаж ор. Одоо гар хөл хоёроо сөөлжилж өргө. 10 удаа давт.
5. Гүүр-Нуруугаараа хэвтэж, хөлийн тавхайгаа шалнаас хөндийрүүлэлгүйгээр өвдгөө нугал. Өвдгөндөө мөрний хэмжээтэй зай ав. Нуруугаа өргөнгөө таазаа шах. Аажмаар эхний байрлалдаа ороод 10 удаа хий.