Суугаа хэв маягийн амьдралтай хүмүүст судас бүдүүрэх, шамбарамтай болох эрсдэл байдаг тул үүнээс сэргийлэх хэрэгтэй. Иймд доорх зөвлөмжийг толилуулж байна.
– Ажлаас тарж ирээд бүх булчингаа суллаж 15 мин хэвтэж занш.
– Ирэнгүүтээ гэр орны ажил хийх хэрэггүй.
– Долоо хоногт 1-2 удаа бассейнд ор.
– Бүү бөгтийж яв.
– Бөгтийж явдаг хүн өөрөөсөө ичиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг… гэсэн үг бий.
– Бөгтийх тусам нуруунд өгөх ачаалал нэмэгддэг.
– Гараар хийх ажилд үргэлж ач холбогдол өгч бай. Энэ нь булчин хөгжүүлэхэд тустай.
– Компьютерийн өмнө огт хөдөлгөөнгүйгээр удаан бүү сууж бай. Байршлаа 10 мин тутам
солих хэрэгтэй.
– Унасан зүйлийг авахдаа өвдгөө нугалсхий.
– Хэт огцом хөдөлгөөн бүү хий.
– Эмэгтэйчүүдийн хувьд захихад өдөр бүр өндөр өсгийтэй гутал өмсөх нь нуруунд хэт ачаалал өгдөг.
– Ажил хэрэгч эмэгтэйчүүд 5 см-ээс өндөр бус, хоншоор нь хэт нарийн бус туфль өмсөхөд сайн тохирно.
– Өдөр бүр 30 мин явган алхаж бай.
– Хүнд ачааг нэг гартаа бүү төвлөрүүл. Ачааг хоёр гартаа хуваарил.