Ганцаараа цагийг өнгөрүүлэх нь муу зүйл гэж хэн ч хэлэхгүй байх л даа. Гэхдээ бидний ихэнх нь ганцаараа, зөвхөн өөртөө зориулах цаг гаргалгүйгээр болоод л байдаг эсвэл тэгэж байх цаг зав байхгүй дээ гэж боддог. Миний бодлоор эдгээр нь худлаа зүйлс, учир нь машин замаар
доош хурдлах тусам жолоо хэрэгтэй байдаг шиг бид өөрсөддөө “ганцаараа цаг” зарцуулахгүй удаан явах тусам сүүлдээ хад мөргөх болно. Яг ч хад мөргөхгүй л дээ ккк, зүгээр л чи амьдралдаа жолоогоо алдаж эхлэх болно. Тэгвэл өнөөдөр чамайг ятгахаар энэ 6 шалтгааныг хүргэе! Заавал уншаад дараа нь сайн бодож хэрэгжүүлэсэй гэж хүсч байна.
1. Өөрийгөө амраах боломж
Энэ завгүй, бужигнасан нийгэмд бид үргэлж ямар нэг зүйлийг хийж явдаг, тэгээд сүүлдээ зүгээр л бүх зүйлсээ түрхэн орхиод амралт авах нь ямар чухал вэ гэдгийг мартчихдаг. Чиний бие, хамгийн чухал нь чиний дотоод ертөнцөд, сэтгэлд чинь хамгийн хэрэгтэй зүйл нь шүү! Бие сэтгэлээ чимээгүй газарт аваачаад бага ч гэсэн цаг асуудлуудаа түр орхиж өөрсдийгөө амраах нь өдрийн турш цуглуулсан бүх стрессүүдээ элдэн хөөх хамгийн сайн зам.
2. Анхаарлаа төвлөрүүлэн бодох
Чи анзаардаг уу? Ямар олон хүмүүс жолоо барьж байхдаа радиогоо багасгаж урдах замдаа анхаарал төвлөрүүлэх гэж хичээдгийг бас энэ нь ямар ч утгагүй санагддаг учир нь энэ дуу чимээ яагаад тэдний бодох чадварт нь нөлөөлдөг вэ гэдгийг нь би гайхдаг байв. Гэхдээ нөлөөлдөг гээч… Би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр өдөр тутмын шивэр авир яриа, үймээн бужигнаан нь зүгээр л бүх зүйлсийг бодоход төвөгтэй болгодог. Ямар ч саад болох зүйлгүйгээр өнөөдрийг хэрхэн өнгөрүүлсэн, тэгээд амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг өдөр бүр бодох нь цаашдаа эрүүл + аз жаргалтай амьдрах амьдралын чухал орц нь.?
3. Өөрийнхөө жинхэнэ мэдрэмжийг олж мэдрэх
Бид үргэлж амьдралынхаа хамгийн сайнаар амьдрах гэж, үргэлж өөрсдийгөө хөгжүүлж дэвшүүлж байх гэж хичээдэг. Гэхдээ бид амьдралынхаа стресс, овоорсон их ажилдаа анхаарах, зорилго хүсэл мөрөөдлийнхөө араас тэмүүлэх гэх мэт олон мянган зүйлд дарагдсаар яг дотроо чи юу хүсч, юу мэдэрч байгаагаа анзааралгүй орхичихдог. Харин ганцаараа үлдэж арай гэж нэг амьсгаа авах үед л эргэн тойронд чинь болж буй зүйлсийг өөрийн зүгээс анзаарч дүгнэн, өөрсдийн жинхэнэ мэдрэмжээ мэдэрдэг. Өөртэйгээ нүүр тулж, өөрийн сул тал, айдсаа мэдэрч чадсанаар дахин түүнд санаагаа зовоох шаардлагагүй болох болно. Чи тэртээ тэргүй хичээж байгаа. Бүх зүйлсийг байранд оруулах гэж, зорин тэмүүлж буй мөрөөдлөө бий болгох хичээж байгаа. Тийм учраас өдрийн төгсгөлд /эсвэл өглөө/ санаа зовж буй асуудлуудаа өөрөөсөө зайлуулж, бүх зүйлс сайхан болно гэдгийг сануулж байх хэрэгтэй.?
4. Асуудлууддаа гарц олох
Тэгэхээр чи анхаарлаа төвлөрүүлэн бодоод сурчихлаа, мөн өөрийн жинхэнэ мэдрэмжийг нээсэн юм чинь асуудлууддаа гарц олох тал дээр амархаан болчихно. Учир нь чи өөрөө өөртэйгээ илүү их цагийг өнгөрүүлж өөрийгөө яг юу хүсч, чиний амьдралд ямар зүйлс чухал вэ гэдгийг мэддэг болчихсон.
5. Зорилго төлөвлөгөөгөө санах
Зорилго төлөвлөгөө нэг өдрийн дотор эсвэл, нэг долоо хоногийн дотор өөрчлөгдөх боломжтой. Үүнийгээ дагаад бид өөрсдийгөө шинэчилж сайжруулж байдаг. Магадгүй чи нэг сарын турш нэг зорилгоо биелүүлэхээр хичээж байсан бол дараа сар нь тэр чинь өөрчлөгдөнө, хөгжинө, сайжрана эсвэл илүү нарийн болж болно. Харин энийг хийхгүй байвал чи харин зорилгынхоо алсын харааг амархаан алдчихаж болох юм. Ганцаараа байх үе бол зорилго төлөвлөгөөгөө эргэн харж, өөрийгөө урагшилж байна уу үгүй юу гэдгийг дүгнэх хамгийн тохиромжтой цаг нь.
6. Тархиа амраах
Стресстсэн, ууртай, санаа зовсон, шаналсан үеүүдийг туулж өнгөрүүлдэггүй хүн гэж байдаггүй. Харин энэ л үеийг за яахавдээ гээд хаячихалгүй ганцаараа ном уншингаа, дуртай цайгаа уунгаа бодож тунгаан шийдвэрээ олж тархий амраах нь хүн бүрийн өдөр бүр хийж байх хэрэгтэй зүйлсийн нэг яалт ч гүй мөн. Заримдаа чиний амьдрал тэр чигээрээ утгагүй бүтэлгүй мэт санагдаж болох ч сайн тунгаавал гарцгүй асуудал гэж байдаггүй.
Зарим зөвлөгөө:
Төлөвлө. Ихэвчлэн бид ганцаараа өнгөрүүлэх цаг гаргаж чаддаггүй. Тиймээс өдөрт зөвхөн 10хан минутыг зарцуулаад өөртөө зориул. Чи өглөөний шувуу юу? шөнийн шар шувуу юу? Үүнээс шалтгаалж өөрт хамгийн тохирох цагаа сонгож болох юм.
Саад болох зүйлсийг холдуул. Утасныхаа дууг хаа, зурагтаа унтраа, хэдхэн минутын турш чамд саад болохооргүй зохицуулахад л хангалттай.
Бич. Бичих нь миний хамгийн сайн, хамгийн дуртай, хамгийн үр дүнтэй арга. Чи заавал сайн бичдэг байх албагүй харин өөрийн мэдрэмжүүдээ илэрхийлэхэд болно. Анхандаа бичих юм олдохгүй нилээн л хэцүүдэж энэ олон дэвтрийг яаж барна даа гэж боддог байсан ч сүүлдээ дэвтрээ өөрийн хамгийн сайн найз гэж бодоод л бүх зүйлсээ чөлөөтэй илэрхийлж сурсан гээч. Эхлээд “би яг одоо юу мэдэрч байна вэ?” гэх мэтчилэнгээр эхлээд үзээрэй. Тэгж байгаад та нарт хөтөлдөг дэвтрээ харуулна аа ??
Эх сурвалж: joy.mn
|