Цагаан ордон Ирландын цагаач Жеймс Хобаны барьсан Цагаан ордонг єдгєє дэлхийн хvн тєрєлхтєн тэр аяараа мэддэг болсон. Энэ ордон бол америкийн урлагийн бахархал хийгээд ерєнхийлєгчийн найдвартай байдал гэгддэг. Анх vvнийг Ерєнхийлєгчийн ордон гэж байгаад Ерєнхийлєгчийн єргєє ч гэх болсон. Сvvлд Цагаан ордон болгон єєрчилсєн. Энэ нэрийг нь 1901 онд ерєнхийлєгч агсан Теодор Рузвельт єгчээ. Барилгыг ажил нь 1792 онд эхэлж 1800 онд дууссан. Нийт 132 єрєєтэй, 412 хаалгатай. Ордон орчимд теннисний талбай, кино заал, бассейн, боулингийн зам байдаг.
Chrysler компанийн оффис Барилгын єндєр 319 м. 77 давхартай. Вильям ван Алены тэнгэр баганадсан архитектороор автомашины Chrysler компани захиалан бариулсан. Барилгын ажил нь 1930 онд бvр мєсєн дууссан.
Taipei 101 Тайванд байрлах энэ барилга нь єдгєє дэлхийн хамгийн єндєр оффист тооцогддог. Гэхдээ энэ оны есєн сард баригдаж дуусах Burj Dubai фамхаг энэ амжилтыг нь булаан авах гэж байна. Taipei 101-ийн цахилгаан шат нь дээш доошоогоо секундэд 16.83 метр хурдалдгаараа бас нэг амжилтын эзэн юм 101 давхар энэ цамхагийн єндєр нь 508 м. Taipei101-ийг KTRT Joint Venture и Samsung Engineering & Construction компани барьжээ.
Японы Tokyo Metropolitan Government Building Энэ барилга нь 1991 онд ашиглалтанд орсон. Харьцангуй залуухан. Нийтдээ тэрбум долларын єртєгєєр сvндэрлэжээ. 243 давхар барилга нь vндсэн гурван хэсгээс бvрддэг аж.
Куала Лумпурын ихэр цамхаг Энэ бол Америкт сvйдсэн ихэр цамхаг биш юм. Нэр нь Petronas Twin Towers. 1998 онд байгуулагдсан. Дэлхийн хамгийн єндєр барилгуудын нэг ихэр цамхагийн єндєр нь 451.9 м. Бэлтгэсэн Р.Слава