УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөө хүрээнд Монгол орноо тойрохын зэрэгцээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай уулзаж байгаа юм. Тэгвэл мөн л УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” төслийн хүрээнд эх орноо тойрон ажиллаж байна. Ийнхүү экс гишүүд өөр өөрсдийн төслийг танилцуулж байгаа юм. Ийнхүү тэд их ажлын хажуугаар зуны өдөр цаг товлон болзож, олон нийтийн сүлжээнд энэ тухайгаа зарлаад авсан юм. Болзооныхоо үеэр М.Зоригт монгол дээлээр гоёж болзсон бүсгүйгээ өдөржин хүлээсэн бол Ц.Оюунгэрэл үсээ тайруулж, стил имижээ эрс өөрчилсөн билээ. Харин өдөржин олон нийтийн сүлжээнд яригдсан тэдний болзоог жиргээчид энэ зуны хамгийн “бүтэлгүй болзоо”-гоор нэрлээд амжсан. Учир нь Ц.Оюунгэрэл М.Зоригтыг өдөржин хүлээлгэж, мань эр ч хүлээж цөхөрч байгаагаа жиргээгээр зарласнаас үүдэлтэй. Гэсэн хэдий ч Ц.Оюунгэрэл оройтсон ч болзоондоо очиж, тэд хамтдаа авахуулсан зургаа жиргэсэн юм. Ингэж тэдний зуны болзоо амжилттай болсон бөгөөд мань хоёр саяхан “Zaisan square”-ын наадмын гоёлыг хамтдаа рекламдаад авчээ.
Эх сурвалж http://www.info.mn