/1 порц солянканы жор-Порцын тоог нэмэх бол орцыг үржүүлж бодоход болно/
450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
2 жижиг зайдас
250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/
2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/
1 сонгино /жижиглэж хэрчсэн/
1 цагаан лууван /дөрвөлжилж хэрчсэн/
1 даршилсан өргөст хэмх
1 хоолны халбага томатны соус
1 лааз нухашласан улаан лооль
1/2-1 аяга ус
5 мөөг, хэрчсэн
1 хоолны халбага гурил
11 хар чидун жимс /хэрчсэн/
Давс, перец
1 хоолны халбага цөцгий
1 хэрчим лимон
Хийх арга:
1. Хоолны саваа тослоно
2. Сонгиноо цагирган хэлбэрээр нимгэн хэрчээд 3-4 минут орчим шарна
3. Даршилсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчээд, сонгино дээрээ нэмнэ
4. Дээр нь томатны соусаа хийгээд 3-4 минут хутгаж шарна
5. Дээр нь махан бүтээгдэхүүнүүдээ хийж шарж байгаад, ус, томатны нухашаа хийж удаан чанагчинд 4 цаг орчим буцалгана. /Жирийн саванд 40-50 минут орчим буцалгахад болно/
5. Гаргахаасаа 10-15 минутын өмнө мөөг, оливоо хийгээд, гурил хийж өтгөрүүлнэ. Давс перецээр амтлана.
6. Тавгалаад дээр нь цөцгий дусааж, хэрчим лимоноо тавиад олгоно.