Нөхрөө харж биеэ зас. Дутуу байгаагаа нөхдөөсөө дүүргэж ав, илүү байгаагаа нөхдөдөө харамгүй өг. Бидний дүр төрх өнөөдөр нөхдөөсөө илүү гарах гэсэн хүсэл, өөрийгөө харьцуулан жишиж, өрсөлдөх сэтгэхүйтэйгээр нөхдөдөө хандаж байгаа нь биднийг өчүүхэн болгодог. Эхлээд өөрийнхөө учрыг ол. Өөрийн учрыг олоогүй байж бусдыг шүүмжлэх хүсэлтэй байдаг. Бусдыг шүүмжлэх нь дотоод санаандаа өөрийгөө энэ хүнээс хавьгүй илүү юм гэдгээ мэдэрч байгаа мэдрэмж байдаг. Өөртөө гэрэл асаагаагүй хүн бусдыг гийгүүлж чадахгүй л болов уу. Нөхдийнхөө сайн чанараас үргэлж суралцаж тэднийхээ төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж сурвал өнөөдрийн ганцаардал, атаархал, үл ойлголцол амьдралаас тань бүр мөсөн явж таны сэтгэл баяр баясалтай байх болно. Европ, Америкаас орж ирж байгаа изм-ууд залуу үеийн толгойг маш ихээр угааж байгаа нь аминч бай, хувиа хичээж амьдар, дов довоо шарлуулах үзлийг хэт дэлгэрүүлж байгаагаас бид их өөдгүй аминчхан болж байгаа нь Монгол хүний хүнлэг чанар устаж байна. Бид эртнээс л нэг нэгнийхээ төлөө, бусад нь нэгнийхээ төлөө, нэг нь бусдынхаа төлөө амьдарсаар ирсэн ард түмэн билээ. Сайн хүмүүсээр хүрээлүүлэе гэвэл өөрөө сайн бай. Эйнштейн нэгэн цагт хэлэхдээ “бусдын төлөө өнгөрүүлсэн амьдрал л утга учиртай байдаг”.
Сайн хүнтэй нөхөрлөгч өөдлөх замаа засна. Өөдгүй хүнтэй сүжрэгч уруудах замаа бэлдэнэ.
Эх сурвалж http://www.info.mn