– Олон жил нөхөрлөсөн найзтайгаа тангараг тасарна гэдэг хос хоёр салахаас ч хэцүү гэдгийг хүмүүс мэддэг болов уу ?
Чихэр хүлхээд хөтлөлцөж гүйсэн хүүхэд нас, хичээлээ хамт хийн инээлдэн суусан өсвөр нас. Зарим хосуудын өдөржин хамт байгаад ч давж гарамгүй тэр их хугацааг найзтайгаа бид өнгөрүүлдэг.
Найзын холбоо гэдэг салж болохооргүй нандин холбоо юм шүү дээ.
Хайртай хүндээ ч хэлээгүй нууцаа найздаа бид ярьдаг. Ямар их итгэл вэ. Би ийм итгэлийг олон сайхан хосуудаас олж хараагүй.
Найзууд дайсан болцгооно. Сэтгэлийн гүнд харин дайн болчихсон мэт эмх замбараагүй…
Э.Пүрэвжаргал