Анх 2004 дуучин Б.Дашдондогийн “Nature sound” дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд “Хонгор минь” дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, “Киви” хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй. Тэгвэл үе үеийн Киви хамтлагийн төлөөлөлүүд үүсгэн байгуулагч, продюссер Б.Ангирмаатай хамтран хуучнаа эргэн дурсах төлөвлөгөө боловсруулсан бололтой. Учир нь тэд хамтдаа зураг авалтанд орсон нь цахим орчинд тарж, үзэгч фенүүд нь үе үеийн Киви хамтлагийн гишүүд нэгдэж уран бүтээл гаргах нь гэсэн таамгийг төөрүүлээд буй гэнэ.