Дэлхийн мисс 2012” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа авъяаслаг миссийн шалгаруулалтанд шилдэг 24-т багтаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт болсон дараагийн шатны тэмцээнд тэрбээр амжилттай оролцож авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд оржээ.
Ингэснээр Х.Баярмаа “Дэлхийн мисс 2012” тэмцээний эцсийн шалгаруулалт болох өдөр Монголын нэрийг гарган өөрийн авъяасаа тайзан дээр үзүүлэх юм. Шилдэг 15-д Монгол, Панам, Ямайк, Норвеги, Макао, Хятад, Парагвай, Сирра Лионе, Филиппин, Куракао, Казахстан, Бразил, Сант Киттс болон Нэтис, Латви, Данийн бүсгүйчүүд орсон байна.
“Дэлхийн мисс 2012”-ын эцсийн шалгаруулалт 12 хоногийн дараа буюу наймдугаар сарын 18-нд Өвөр Монголын Ордос хотод болно. Тэнд цаг агаар халуун байгаа ч охидын өрсөлдөөн бүр халуун байгаа бололтой. Манай улсын хошин урлагийн төлөөлөл болсон найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин, Гавьяат жүжигчин Цогийн ач охин тэрбээр урлагийн гэр бүлд өссөн, өөрөө жүжигчин мэргэжилтэй тул бусад оролцогчдоос нүүр хагарсан, урлагийн олон талын авъяастай гэдгээрээ ялгарч чадна гэдэгт монголчууд итгэлтэй байна.