Хvний оюун ухаанд цангис жимс хамгийн сайнаар нөлөөлдөг гэж судлаачид vзэж байна. Энэ жимсэнд хvчилтөрөгчийн чөлөөт радикалуудын эсрэг vйлчлэл vзvvлдэг vл исэлдvvлэгч бодис хамгийн ихээр агуулагддаг ажээ. Эдгээр радикалын улмаас холестерол гормон нь зvрх судсанд хортой нөлөө vзvvлдэг бөгөөд ой санамж болон нас ахисан хvмvvсийн тулгуур эрхтний vйл ажиллагааг муутгадаг ажээ.
Мөн нэрс жимсэнд агуулагддаг vл исэлдvvлэгч бодисын хэмжээ цангисийнхаас арай бага байдаг аж. Гэхдээ нэрсэнд хараа сайжруулдаг бодисууд агуулагддаг байна.
Том навчтай манжин болон байцаа нь Альцгеймер өвчнийг даамжруулж, мөн сэтгэцийн vйл ажиллагааг сулруулдаг ферментvvдийг энэ хоёр ногоонд агуулагддаг бодисууд устгадаг байна.
Яргай, сардина, май зэрэг загасны маханд хортой ферментvvдийг задалдаг өөхний хvчил агуулагддаг юм. Долоо хоногт ядаж ганц удаа тослог ихтэй загас хvнсэндээ хэрэглэвэл Альцгеймер өвчин тусах магадлал мэдэгдэхvйц хэмжээгээр буурдаг болохыг судалгаагаар баталжээ.
www.times.mn