Монголын урлаг, соёлынхон бөөгийн онгод тэнгэртэй болоод байгаа. “Харанга” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Ц.Энхманлай гурав, дөрвөн жилийн өмнө онгод тэнгэрээ хүлээн авч, бөө болсон билээ. Тэрээр бөө болоод олон жил өнгөрч байгаа ч одоо болтол бөөлөх учраа сайн олохгүй байгаа гэнэ. Түүнд үзүүлэх гэсэн урлагийнханд “Би бөөгийн онгод сахиусаа авсан нь үнэн. Гэхдээ учиргүй орилж хашгираад бөөлж туйлаад байж чадахгүй юм билээ. Яаж бөөлөх учраа ч олохгүй явж байхад юун амьтан хүний асуудлыг үзэх манатай” гэж амыг нь тагласан гэнэ.