Монгол улсын заан Д.Долгорсүрэнгийн гэргий Х.Пүрэвбадам гуай хаьдаа удам залгах дөрвөн хүү, нэг охин төрүүлж өгсөн. Зааны гурван хүү Д.Сумьяабазар, Д.Сэржбүдээ, Д.Дагвадорж нар нь аавынхаа халааг авч, алдар нэрээ дуурсгасан бөхчүүд болсныг уншигч олон сайн мэдэх бизээ.
Японы мэргэжлийн сумогийн их аварга, Монгол түмний хайртай хүү Асашёрюү Д.Дагвадоржийг ээжийнхээ зан чанарыг илүүтэй дуурайсан гэдэг. Х.Пүрэвбадам гуай хэзээнээсээ л санаж бодсондоо хүрэх гэж зүтгэдэг, буулт хийх дүргүй, мэрийлт чармайлттай байсан нь отгон хүүд нь ихээр нөлөөлсөн биз. Тиймдээ ч их аваргын амьдралд голлох шийдвэрүүдэд нь аав, ах нараас нь илүүтэй ээж нь нөлөөлж чаддаг гэсэн.
Х.Пүрэвбадам гуай хүүхдүүдээ нас биед гүйцсэн ч гэлээ буруу зүйл хийвэл нь ганжин бариад галтайгаа буугаад очиход бэлэн зарчимч нэгэн. Тэрээр хүүхдүүдийнхээ баяр наадмаар өмсөх дээлийг өөрийн гараар оёдог гэсэн. “Нэг их үнэтэй цэнэтэй торгоор дээл хийх нь гол биш. Донжийг нь олоод л биендээ тохируулаад хийгээд өмсчихөд эрээн давуу ч ирвэсийн арьс шиг, даалимба байсан ч дараап шиг харагддаг” гэж хэлж байсан тэрээр хөвгүүддээ гараа гарган дээл оёж суух нь юу юунаас илүү жаргал байдаг хэмээн хуучилсан удаатай.
Factnews-ээс