“Disney” кино компани “Аладдин” киноны шинэ хувилбарыг бүтээж байгаа билээ. Тэгвэл киноны эхний зургууд цацагдсан байна. Киноны найруулагчаар Гай Ричи ажилласан бол Жинни хэмээх нэртэй бирдийн дүрд алдарт жүжигчин Уилл Смит тоглосон аж. Харин киноны Аладдины дүрийг Египет гаралтай Канадын жүжигчин Мена Массуд бүтээсэн бол түүний дурлалт бүсгүй Жасмин гүнжид Их Британийн жүжигчин Наоми Скотт тогложээ. “Алладин” киноны шинэ хувилбар 2019 оны тавдугаар сарын 24-нд нээлтээ хийх юм.
Эх сурвалж http://www.info.mn