Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүрэг жил бүр 100 өвлийн өвгөн, цасан охид, үлгэрийн баатруудын парадыг зохион байгуулдаг уламжлалтай.
Парадад тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 23 хорооны төлөөллүүд оролцдог бөгөөд энэ жил 13 сургууль, 31 цэцэрлэг, дүүргийн харьяа хэлтсийн удирдлага, ажилтан, алба хаагчид оролцлоо. Мөн дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг болон бусад албаны хүмүүс Баянголчууддаа шинэ оны мэндийг хүргэж, бяцхан хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулав.
Парад Ганзам 20 дугаар сургуулиас Өргөө кино театр хүртэл үргэлжилсэн юм.
Х.Хулан