Эхнэртэй эрийн өврөөс жаргал хайх бүсгүй чамд
Энэ үгс хатуудаж магад гэсэн ч нэг уншаад үз
Энгэрээ задгайлж цээжийг нь дэрлэн түүнийг хоргоож
Эхнэрээс нь хумсалсан шөнүүдээ дурсаад үүнийг нэг тунгаа
Хүсэл тачаалын балыг амсах гэсэн хүслийг чинь буруутгахгүй ч
Хүний эрийн өврөөс түүнийг мэдрээд яанам
Янаглан эрхэлж Явуулахгүй гэж дэргэдээ хүлсэн шөнүүдэд чинь
Яагаад ирээгүй шалтгааныг олох гэж нэгэн бүсгүй тарчилж суугаа
Эхнэрээс нь илүү жаргаах гэж хичээгээд чи яанам
Эрх хонгор дуугаар сонорыг нь мялаагаад ч яахав
Маргааш өглөө болоход чамайг орхих эрийг
Минийх гэсэн сэтгэхүйгээр сэтгэлийг нь хоёрдуулаад юугхэв
Чи бод доо
Хоноцийн жаргалдаа шунан ташуурах тэр эр
Хорвоогийн жаргалд хөтлөн дагуулах эхнэртэй хүн
Хоногоос илүү хугацааг чамд зориулж чадахгүй тэр эр
Хоёр нүдээ ширгэтэл харуулдах үрстэй хүн
Тэдэндээ зориулах цагий нь бусармаг зүйлсд битгий хумсал
Тэдэндээ зарцуулах мөнгий нь буудлын өрөөнд битгий үрэлц
Тэднийгээ л халамжил гэж хэлээд түүнийг төрхөмд нь буцаа
Тэр уулзахыг хүссэн ч хатуухан хэлээд хөөгөөд явуул
Аавынхаа гэрийг орхиод түүнд л итгэж ирсэн эхнэрийг нь
Азгүй нэгэн болгож нөхөртэй нь хамтрагч болж яах гэсийм
Ирээдүйн нэг өдөр чи түүншиг болохыг үгүйсгэхгүй
Эндээс эхлээд ухаантай амьдар, хүний юманд бүү шуна
Энгэр зөрүүлэх гэж чамруу тэмүүлдэг эхнэртэй эрийг бус
Эрхлүүлж хайрлах гэж яардаг өөрийнхөө эрийг ол
Ганц шөнийн жаргалд бие сэтгэлээ бүү золиосло
Ганган чамин үгэнд нь итгэж мунхаг үйлдэл бүү хий
Болноо одоо болно
Бүсгүй заяа чинь гомдож мэднэ
Болохгүй ээ дахиад болохгүй
Бүсгүйтэй эрд шунаж болохгүй. . .