“Delta Airlines” авиа компанийн онгоцны үйлчлэгч Пьерс Вауган Зул сарын өдөр нислэг таарсан учраас гэр бүлийнхэнтэйгээ баяраа хамт тэмдэглэх боломжгүй болжээ. Харин энэ мэдээг дуулсан аав нь охинтойгоо хамт Зул сарын өдрийг өнгөрүүлэхийн тулд охин нь үйлчлэх орон нутгийн зургаан нислэгийн тасалбар захиалж, бүтэн өдөржин хамт байсан аж.
Охины аав Хал Ваугантай Форт Майерсээс Детройт чиглэлд зэрэгцэн сууж ниссэн зорчигч залуу аяллын зуур энэ түүхийг сонсоод, олон нийтийн сүлжээнд зураг оруулснаар хайр татам мэдээ дэлхий нийтээр тархав.
“Хал завгүй ажилтай охинтойгоо Зул сарын өдрийг хамт өнгөрүүлэхийг маш их хүссэн. Тийм болохоор охиныхоо үйлчлэх бүх нислэгийн тасалбарыг худалдаж авах шийдвэр гаргажээ. Ямар гайхалтай аавын сэтгэл вэ! Хоёуланд нь Зул сарын мэнд хүргэе” хэмээн зорчигч залуу бичсэн байв.