Тайвань улсад анх удаа ижил хүйстэн эмэгтэйчүүд Буддын шашины ёс заншлын дагуу гэрлэлтээ батлуулжээ. Өнгөрсөн бямба гарагт Фиш Хуан, Юү Яа-тин хэмээх хоёр эмэгтэй Тайванийн хойд хэсгийн Таояан сүмд Буддын ёс заншлаар хуримаа хийсэн байна.
Тэдний дотны найз болох Шин Чао-хуи хуримын үеэр хэлэхдээ “Тэд олны өмнө гарч, өөрсдийн хувь заяа, нийгмийн шүүмжлэлтэй тэмцэхэд бэлэн байсан” гэжээ. Харин хоёр бүсгүйн эцэг эх, гэрийнхэн нь тэднийг ихэд эсэргүүцдэг бөгөөд хуриман дээр нь ч ирээгүй байв. Т
айвань нь ижил хүйстүүдийг албан ёсоор гэрлэлтээ батлуулахыг хуулиар зөвшөөрдөг Азийн анхны орон юм. Тус улсад 2003 онд энэ тухай хуулийн төсөл батлагдаж, хүүхэд үрчилж авахыг ч зөвшөөрдөг болжээ.
Ц.Болор