Англи оюутан Арчи Дейя нь нэрд гарч явсан блоггер байжээ. Тэрээр саяхан Манчестэр хотын нэгэн клубд болсон үдэшлэгийн үеэр “айфон”-оо алджээ. Найз нөхдийх нь баталсанаар Арчи маш их харамсан цөхөрч бүр орь дуу тавьж байсан гэнэ. Шөнөжин уйлж гутарч гунисандаа нэлээд уусан аж. Харин маргааш нь өрөөндөө амиа хорлосон байдалтай олджээ. Ар гэрийн мэдүүлсэнээр бүрлээч нь сэтгэл зүйн гутралд орж заримдаа цахим хуудсандаа бүрхэг утгатай хачин зүйл бичдэг байжээ. Амиа хорлохоосоо өмнө “одоо үхэх хэрэгтэй болж” хэмээн бичсэн байсан гэнэ.
NUUTS.mn