Дуучин Реанагийн “Music of the Sun” нэртэй анхны цомог 2005 онд гарч “Pon De Replay” дуу нь тухайн оныхоо зуны туршид хит болсноор олон нийтэд анх танигдсан юм.
Дараа жил нь Рианагийн “A girl like me” цомог нь худалдаанд гарч “SOS (Rescue Me)” гэдэг дуу нь АНУ-ын хамгийн их олны таашаалд хүрсэн дууг шалгаруулдаг Биллбоардын жагсаалтын нэгдүгээр байранд нэлээд удаан жагссанаар түүний амжилтын гараа эхэлсэн гэдэг.
Тэрбээр 1988 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Карибын тэнгисийн Барбадосд мэндэлжээ. Карибын тэнгисээр хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгальтай мөнхийн халуун дулаан уур амьсгалтай Барбадосд өсч торнисон Риана өсвөр наснаасаа өөрийгөө бусдаас илүү авъяастайг мэдэрчээ. Риана урлагийн хүн болохоор буцалтгүй шийдэж алдар нэрд хүрэхийн тулд дуулсан дууныхаа бичлэгүүдийг том жижиг гэж ялгалгүй дуу бичлэгийн олон студи рүү илгээсэн байна.
Харамсалтай нь тэдгээр газруудаас бараг л нэгэн адил хариу өгсөн нь “арай болоогүй байна, боломжгүй” гэсэн байжээ. Ийм хариулт авсан хэдий ч сэтгэлээр хэзээ ч унаж байгаагүй тэрбээр шантралгүйгээр дуулсан дуу болгоныхоо бичлэгийг үргэлжлүүлэн илгээсээр байсан нь нэг л өдөр үр дүнгээ өгсөн гэдэг.
Дэлхийн хамгийн том бичлэгийн студийн нэг болох “Universal Music Group”-ийн менежер Дэф Жэм, түүнийг Нью-Иорк хотод ирж реппер “Jay-Z”-ийн уран бүтээл дээр хамтран дуулах шалгаруулалтад урьсанаар Рианагийн хүсэл сая биеллээ олжээ.
Шалгаруулалтад Рианагийн од нь гийж бусдаас илүү авьяаслаг чадалтайгаараа ялгаран тус бичлэгийн студитэй хамтран ажиллах гэрээ байгуулсан нь түүний амьдралыг хоромхон зуур өөрчилсөн байна.
Ийнхүү наймхан сарын хугацаанд хоёр цомог гаргаж түүний “Pon De Replay” болон “SOS (Rescue Me)” гэдэг дуунууд хит болж жинхэнэ шуугиан дэгдээсэн билээ.
Ингээд амжилтын оргилд хүрч яваа дуучин Риана askmen.com сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагыг хүргэе.

-Анх таны дуу хит болж Биллбоардын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байхад юу бодогдож байв даа?
-Үнэхээр янзтай , би яг солиорсон юм шиг л санагдаж байсан. Тэгээд ойр тойрнынхондоо болон хамтран зүтгэгчид рүүгээ хандаж “Алив намайг нэг цохь доо, энэ жинхэнэ гэж үү дээ” гээд л ёстой хэлэх ч үг олдохгүй сайхан байсан. Тухайн үед хүн болгон надад “Чиний дуу жагсаалтын нэгт бичигдэж байна баяр хүргэе” гээд л сэтгэл маш догдолсон. Уг цочрол маань их л удаж байж гарсан санагдаж байна.
-Таны амьдралын түүх яг л үнсгэлжингийн үлгэр шиг юм. Та Барбадосоос хөгжмийн продюсер хайж байсан бол бүр Нью-Иорк хотод ирж алдарт реппер “Jay-Z”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан гээд л, эгэл жирийн арлын охинд ийм аз тохионо гэдэг тун их ховор завшаантай үйл явдал болсон юм байна тийм үү. Аль эсвэл бидний мэдэхгүй өөр олон зүйлс болсон уу?
-Тийм шүү. Миний түүх маш гайхалтай гэж би боддог болохоор өөрөөрөө бахархдаг. Тухайн үед тохиосон зүйл бүхэн миний хувьд хамгийн том аз байсан учраас хамгийн гайхалтай түүхийг би бүтээсэн.
-Барбадосын арлаас ирсэн охин урд нь ямар хөгжим сонирхож байв. Тэр дундаа рок хөгжим хэр сонсч байсан бол. Тэр бүхэн таны амьдрал болоод хэв маягт чинь хэр их нөлөөлөв?
-Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн нь reggae хөгжим. Би их багаасаа сонсдог байсан. Үүнээс гадна R&B болон поп дуучид тэр дундаа Mariah Carey, Whitney Houston, Destiny Child харин хип хоп уран бүтээлчдээс Kenya West, Eminem нарын дууг их сонсдог байсан нь надад их нөлөө үзүүлсэн гэж боддог. Яг үнэндээ рок хөгжмийг тийм ч их сонсч байгаагүй. Учир нь Барбадос улсад маань амьд хөгжмийн урсгал зөвхөн reggae л их дэлгэрсэн. Гэхдээ сүүлийн үед би рок хөгжмийг их сонирхох болсон учир нь амьд домог “Rolling stones” хамтлагтай хамтарч ажилласан.
-Та нэлээдгүй олон хамтлаг дуучидтай хамтран ажиллаа. Тэр дундаас хамтарч дуулахыг хамгийн их хүсдэг уран бүтээлч тань хэн бэ?
-Би багадаа сонсч өссөн R&B, поп, хип хоп дуучидтай хамтарч дуулахыг хүсдэг. Сүүлийн үед поп дуучдаас Бритни Спирстэй хамтарч дуу гаргасан. Хамгийн сүүлд өөрийн бие даасан цомгоо гаргахаар маш их ажилтай байгаа. “Talk that talk” шинэ цомог маань удахгүй худалдаанд гарна.
-Ингэхэд та ямар хоолонд дуртай вэ, сайхан бие галбираа хадгалахын тулд хоол их чухал гэдэг ?
-Ихэвчлэн европ хоол иддэг. Харин тэр Мексик, Энэтхэг, Япон бас Хятад хоолыг ерөөсөө иддэггүй, идэж чадахгүй юм билээ.
-Залуучууд тань руу сээтэгнэж харц чулуудахад танд ямар сэтгэгдэл төрдөг бол?
-Дажгүй санагддаг. Заавал хайр сэтгэлийн байх албагүй, гагцхүү миний уран бүтээл таалагддаг байж болно шүү дээ. Эхэндээ ч их хэцүү байдаг байлаа. Энгийн нэгэн охин гэнэт олны анхаарлын төвд ороод ирэхээр, харин одоо ийм байдал маань их таалагддаг инээв. Намайг сая, сая хүмүүс дэмждэг нь уран бүтээл хийхэд минь асар их хүч өгдөг. Би шүтэн бишрэгчдээ гомдоохыг хүсдэггүй учраас аль болох тэдэнтэйгээ ойр харилцаатай байхыг эрмэлздэг.
-Дэлхийн хэмжээний алдартай хүн болсноос хойш ажил болон хувийн амьдралаа хэрхэн зохицуулж байна?
-Тийм ээ. Завгүй амьдарна гэдэг хүнд олон зүйл хийх боломжийг олгодог юм. Миний амьдралын 99 хувь нь ажил, дуу бичлэг, гэрээ хэлцэл, харин үлдсэн нэг хувь нь Риана гэдэг хувь хүний хийдэг ажил нь байдаг болсон. Завгүй байна гэдэг маань заримдаа их хэцүү. Гэхдээ би одоо дассан.
-Ингэхэд таныг дуучин Крис Браунтай хайр сэтгэлээр холбогдсон ч удалгүй таагүй байдлаар салсан гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ талаар яримааргүй байна. Тухайн үед бид маргалдсан. Крис бид хоёр одоо энгийн сайн найзууд, хааяа утсаар ярьдаг.
-Таныг дуулахаас гадна буяны сангийн тэргүүн гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй?
-Манай буяны сан 2006 онд байгуу¬лагдсан. Дэлхий даяар асран хамгаалагчгүй байгаа мянга, мянган хүүхдийг бага ч болов асран хамгаалахын тулд байгуулагдсан. Эрүүл мэнд, боловсролын тэтгэлэг олгох, хувцас хэрэглэл гэх мэт ирээдүй болсон хүүхдүүдэд юу хэрэгтэй байна түүнийг нь өгөхийг хичээдэг.
-Эргээд урлагийнхаа ярианд орцгооё. Та их олон уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байсан. Хамтарч ажиллахад хамгийн гар нийлдэг нь хэн байсан бэ?
-2010 онд реппер Eminem-тэй хамтарч “Love The Way You Lie” гэдэг дуун дээр ажилласан. Түүнтэй хамтарч ажиллахад их урамтай. Тэр хөдөлмөрч, бас их авъяастай.
-Ирээдүйд томоохон ямар зүйл төлөвлөж байгаа вэ?
-Дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчид маань миний уран бүтээлийг хүлээж байгаа. Миний хувьд 2012 он хүртэлх ажлын ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Тиймээс төлөвлөгөөнийхөө дагуу шаргуу ажиллана.

-Танд амжилт хүсье.
Ц.Тулгаа asunews