Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хөгжлийнхөө ид үед ирж, тэмцээнүүд нь цэнгэлдэх дүүрэн үзэгчтэй байдаг болсныг спорт сонирхогчид мэдэж байгаа. Энэ нь хөлбөмбөгчдийн ур чадвараас гадна өөр нэг зүйлтэй бас холбоотой. Цэнгэлдэхэд цугларсан эрчүүдийн дунд үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг дэмжих гэж ирдэг балиашгууд олон байдаг ажээ. ОХУ-ын sports.ru цахим хуудас эсрэг хүйстнийхээ анхаарлыг спорт руу соронздон татсан, гоо үзэсгэлэнтэй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн таван бүсгүйг танилцуулсныг уншигчдадаа хүргэж байна.
5. Алекс Морган
АНУ-ын шигшээ болон “Олимпик Лион” багийн довтлогч. Олимпийн аварга цол хүртэж, улсынхаа оны шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдэж байсан. Тэрээр олон алдартай брэндийн нүүр царай болж сурталчилдгаас гадна, хүүхдэд зориулсан ном бичдэг.
4. Лорен Сессельман
Канадын шигшээ, “Хьюстон” багийн хамгаалагч. Шигшээ багийнхаа лидер. Хөлбөмбөгөөс гадна фитнессээр хичээллэдэг, бас улсдаа нэлээд нэртэй модель гэнэ.
3. Хизер Миттс
АНУ-ын шигшээ багийн хамгаалагч энэ бүсгүй одоогийн байдлаар чөлөөт агент болоод буй. Олимпийн гурван удаагийн авар. 37 настай, зодог тайлахад ойрхон ирээд буй. Хоёр хүүхдийн ээж.
2. Лайза Андриоли
Бразилийн шигшээ багийн довтлогч. Хөлбөмбөгч болохоосоо өмнө загвар өмсөгчөөр ажиллаж байсан. Бразилын хөлбөмбөгийн секс бэлгэ тэмдэг гэж алдаршжээ. Дэлхийн хамгийн ур чадвартай тоглогчдын нэг, гэхдээ хүмүүс загвар өмсөгчөөр нь илүү мэддэг, тэр талаар нь хүлээж авчих гээд байдаг гэмтэй.
1. Ксения Коваленко
ОХУ-ын шигшээ, армийн ЦСКА багийн хамгаалагч. Казахстанаас гаралтай. Шигшээ багийн хамт том амжилт гаргаагүй 23 настай түүнийг sports.ru “үндэсний үзэл”-ийн улмаас нэгдүгээрт нэрлэсэн бололтой.