Харьд бэрлэсэн ч удахгүй төрхөмдөө буцаж уран бүтээлдээ шаргуу орсон С.Сэрчмаа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт өгсөн ярилцлагадаа “Төрсөн өдрөө нэгэн ресторанд бөөн цэцэгсийн дунд дотны найзуудтайгаа дуутай, хууртай сайхан л тэмдэглэж өнгөрүүллээ.
Дуучин хүнийг дуу хуургүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тэр ч утгаараа миний дуучин найзууд бүгд төрсөн өдөрт маань хүрэлцэн ирсэн. Хамгийн түрүүн охины минь аав төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Биднийг охин маань холбодог” гэжээ.
П.ТӨР