Хип хоп чиглэлээр уран бүтээлээ гаргадаг эмэгтэй репперүүдээс хамгийн амжилттай яваа нь Mrs.M гэхэд хилсдэхгүй. Түүнийг олон нийт жүжигчин О.Энхтуулын охин гэдгээр нь андахгүй сайн мэднэ.
Сүүлийн үед трэп урсгалаар уран бүтээлээ туурвих болсон тэрээр бусад репперүүдээсээ яахан дутах билээ. Бараг л бүхий л трэп урсгалаар дуулдаг репперүүд мөнгөний тухай дуулсан байдаг бөгөөд тэрээр ч мөн энэ тухай дуу гаргаад амжжээ.
Зөвхөн залуус л хүүхэн болон мөнгө дуулдаг хэмээх ойлголтыг арчсан түүний энэхүү дуу харин олон нийтийн сүлжээнд байдаг бэлэн ая ашигласан байх аж. Үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн фенүүд нь түүнийг дараагийн удаад илүү чанартай уран бүтээл хийхийг хүссэн байна.
Mrs.M-Cash cash: