Италийн нэрт хөлбөмбөгчин, дэлхийн аварга, Турин хотын “Ювэнтус” багийн экс довтлогч Алессандро Дель Пьеро хэдэн сарын өмнө АНУ-ын нэгэн багийн эзэн болсон ч дөнгөж одоо үүнийгээ бусдадаа хуваалцжээ. Түүний баг LA10FC гэдэг нэртэй бөгөөд Лос-Анжелес хотод оршдог аж.
Өнгөрсөн улиралд Америкийн гуравдугаар лигийн аварга болжээ. Дель Пьерро “Ювэнтус” багт 1993-2012 онуудад тоглож байсан бөгөөд тус багийн жинхэнэ амьд домог юм. Тэрбээр багтайгаа хамт Италийн зургаан удаагийн аварга, Аваргуудын лигийн аварга болж байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn