Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа чамин гэж ярьдаг. Намхан нуруутай, жижигхэн эмэгтэйчүүдэд өөрийн гэсэн давуу тал байдаг хэдий ч хувцаслалтан дээрээ тун сайн анхаарах хэрэгтэй. Стилистүүд ингэж зөвлөж байна.
Урт банзал өмсөхдөө
Урт банзал өмсөхдөө цамц, футболкоо гадуур нь тавьж өмсөх нь цээжийг том, хөлийг богино харагдуулдаг. Тиймээс юпканыхаа дотуур хийж өмсөх нь илүү урт хөлтэй, сайхан биетэй харагддаг. Мөн ийм загварын юпкаг хүйс гардаг цамцтай хослуулсан өмсвөл зохимжтой байдаг.
Бүс , гутал
Хэрвээ оломтой гутал өмсөх гэж байгаа бол аль болох биеийн өнгөтэй ойролцоо цайвар өнгийг сонгох хэрэгтэй. Хар бараан өнгө нь хөлийг богино харагдуулдаг. Мөн урт даашинз өмсөх үедээ өргөн бүс бүү сонгоорой. Биеийг галбир муутай харагдуулж байгааг зурагнаас анзаарч болно.
Гадуур хүрэм болон цүнх
Намхан биетэй эмэгтэйчүүд урт гадуур хүрэм сонгох хэрэггүй. Харин богино , бэлхүүс орчим эсвэл бэлхүүсээс бага зэрэг доош байх хүрмийг сонсоорой. Урт хувцас нь илүү намхан, замбараагүй харагдуулдаг. Цүнх сонгохдоо жижгэвтэр цүнх сонгох нь зөв. 25-30см – аас ихгүй өргөнтэй цүнх сонгоорой.
Урт цамц ,хүрэм
Хэрвээ та уртаа хүрэм өмсмөөр байгаа бол нэвсгэр, том халаастай, өргөн хүрэм , цамц бүү сонгоорой. Яг биедээ таарсан хэмжээг авах нь зөв.
Даашинз
Нэвсгэр өргөн даашинз нь өндөр эмэгтэйчүүдэд илүү зохидог. Харин намхан биетэй охидууд шулуун урт, бэлхүүс сайхан харагдуулах даашинз сонговол өндөр, урт хөлтэй харагддаг.
Ойролцоо өнгө сонгох
Яг адилхан 2 цамц өнгөнөөсөө шалтгаалан ямар өөр харагдаж байгааг анзаараарай. Эрс өөр өнгөтэй хувцас өмсөх нь илүү намхан тарган харагдуулдаг. Харин өнгө дагуу байвал сайхан биетэй, өндөр харагдах боломжтой байдаг.
Жинсэн өмд ба богино цамц
Хүйс гарсан богино цамц нь намхан биетэй эмэгтэйчүүдэд илүү сайхан зохидог. Ийм загвартай цамцыг нь өндөр суудалтай өмдтэй хослуулвал урт хөлтэй харагдах боломжтой. Зурган дээр яглгааг харж болно.