Насны чинь өмнө 3-ын тоо нэмэгдээд ирэх үед амьдрал өмнөхөөсөө арай өөр харагдана. Чи илүү их хариуцлага хүлээх хэрэгтэй болсноо ойлгоно. 5, 10 жилийн өмнө хийж амжуулах минь яав даа гэж харамсах зүйл ч олон гарна. Эргэлзээг мартсан эрч хүч, урам зориг, өсөн дэвжих хүсэл, шинийг туршиж үзэх эрмэлзэл. 20-тон байхын давуу талуудаа ашиглаж энэ 20 зүйлийг хийж гүйцээ.
1. 25 наснаас өмнө яарч гэрлэхгүй байх. Насныхаа ханийг олсон гэдэгтээ итгэлтэй байвал өөр хэрэг. Харин найзууд чинь хүүхдийнхээ зургийг үзүүлж, хаа сайгүй үеийнхэн чинь хуримаа хийж байгаагаас болоод яарч гэрлэж болохгүй. Зарим 20-тонууд өөрсдөө ч мэдэлгүй “нийгмийн далд дарамт”-нд өртөж, ганцаараа гоонь үлдчих вий гэсэн бодлоор тийм ч сайн таниагүй хүнтэйгээ хуримаа хийдэг.
2. Сурсан шиг сурах. 20 наснаас хойш чи өөрийнхөө амьдралыг бүрэн хариуцах шаардлагатай болно. Тиймээс, хэрэв чи их дээд сургууль, сургалт дамжаанд явж байгаа бол хичээл хичнээн уйтгартай байсан ч сурсан шиг сураад төгс. Дараа нь чи өөрөөрөө бахархах болно. Хүн болгон юу ч хийхгүй сууж байсан ч, чи хичээлийн цагийг бүрэн ашиглаад ав.
3. Өөрийнхөө сонирхдог стилээс тэс ондоо хүнтэй болзох. Тэгвэл чи өөртөө ямар хүн тохирохгүй гэдгийг бүр сайн мэдэж авах болно. Биеэрээ дүүрэн шивээстэй эр, эсвэл хурдны машин жолооддог, циркийн амьтан сургагч…ер нь хэн ч байж болно. Хөгширсөн хойноо чи бодоод инээх болно. Хэрэв чи ийм “аюултай” төрлийн хүнтэй аль хэдийн болзож байсан бол, нэг удаа ээждээ таалагддаг хүнтэй болзоод үз. Юмыг яаж мэдэх вэ, ээжийн чинь зөв ч байж магадгүй.
4. Хэрэв чи их хэмжээгээр уух хэрэгтэй болвол, ууж л орхи. 30 нас хүрчихээд нэг хундага вискинд тасрана гэдэг нэг бодлын “ичмээр”. Харин 25 хүрээгүй байгаа дээрээ нэг удаа тасраад үзчих. Нэг л удаа, тэгээд л болоо. Гэхдээ сайн найзууд, итгэл даах хүмүүстэйгээ цуг байхдаа шүү дээ. Дараа нь олон хүнээс уучлал гуйх хэрэг гарсан ч, хөгширсөн хойноо чи энэ “пакт”-аа санаж өхөөрдөх болно.
5. Ажилдаа эрсдэл хүлээ. 30 насандаа жинхэнэ хүсэл мөрөөдлөө олж, түүнийхээ төлөө тэмцэж эхлэе ч гэсэн бага зэрэг оройтчихсон байх болно. Тэр үед чи өөрөөсөө гадна олон хүний амьдралыг даах хэрэгтэй. Алдаа гаргасан ч, түүний уршиг нь зөвхөн чам дээр унах насан дээрээ эрсдэл хүлээ. Найзтайгаа цуг бизнес хийж эхлэ. Хүсвэл дуулаачийн тэмцээнд ор. Загвар өмсөгчийн курст бүртгүүл. Мөрөөдлийнхөө төлөө амьдарч эхлэ.
6. Адал явдалтай зүйл хий. Гэрээсээ гараад! Хэн ч чамайг гэртээ нэг шөнийн дотор Friends-ийн бүх ангийг үзэж дуусгасныг чинь санахгүй. Биеийнхээ нөөц бололцоог тултал нь ашиглаж, өндөр ууланд авирч, голд сэлж, гүйлтийн тэмцээнд ор.
7. Эцэг эхээ хоолонд урь. Нэг удаа тэдэнд өөрийгөө ямар том охин болсон гэдгээ харуул. Чин сэтгэлээсээ аав ээжтэйгээ ирээдүйд яаж амьдрахыг хүсдэг талаараа ярилц. Өөрийнхөө талархлыг илэрхийл. 20-тон байхда ал амжуулаарай.
8. Сайн дурын ажил хий. Чамд одоохондоо бусдад илүүчлэх мөнгө байхгүй байж болно. Гэхдээ бусдад илүүчлэх итгэл бий гэдэгт эргэлзэхгүй байна. Чи өөрийгөө бодож байгаагаасаа ч илүү сайн хүн гэдгээ мэдэх үү? Олон хүнээс талархал хүлээх зүйл хийснээрээ чи өөртөө ч бас итгэлийг авна. Бас чамаас илүү зовлонг туулж байгаа хүмүүс тийм олон байгаа гэдгийг хараад чи өөрийнхөө амьдралд талархах болно.
9. Ганцхан удаа “ганц шөнийн явдал”-тай учир. Сайхан залуутай! Та хоёрын зан араншин нийцэх, нийцэхгүй талаар бодоод ч хэрэггүй. Бас маргааш нь түүний Facebook руу мессеж бичих талаар ч санасны гарз. Дур булаам эртэй цуг өнгөрүүлж байгаа нэг шөнөө жаргалтай байлга. Байзаарай, хамгаалалт хэрэглэхээ мартаагүй биз?
10. Өөр оронд хэсэгхэн амьдарч үз. Тэгвэл чи эх орныхоо талаар шал өөр бодолтой болоод эргэн ирнэ. Эх орноо хөгжүүлэхийн тулд юу хийж болохоо ч ойлгоно. Бас гадны ямар ч орон Монголыг минь гүйцэхгүй гэдэгтэй санал нийлэх болно.
11. Айдастайгаа нүүр тул. Аалзнаас айдаг бол нэг удаа гаран дээрээ аалз явуулж үз. Өндрөөс айдаг бол байшингийн дээвэр дээрээс хотыг тольд. Харанхуйгаас айдаг бол хав харанхуй өрөөнд 30 минут ганцаараа сууж үз. Уснаас айдаг бол бассейнд яв. Урьд нь тэгтлээ айдаг байсан зүйл чинь, үнэндээ энгийн зүйл болохыг чи ойлгоно. Тэгвэл чи дараа нь ямар ч айдастай тулгарч чадна.
12. Юм үзэж нүд тайлах. 35 настайдаа чи хоёр хүүхэдтэй болчихоод, хичнээн хүссэн ч удаан хугацаагаар аялалд явж чадахгүй. Заавал гадаад руу биш, Монгол дотроо ч аяласан болно. Өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн ертөнцөөсөө түр зуур гарч, өөр юм хар. Өөр хүмүүстэй танилц, өөр орчинд оч. Тэгвэл чи өмнөхөөсөө өөр хүн болно. Гэхдээ мэдээж сайн талаараа. Яагаад нүд “тайлах” гэж ярьдаг вэ? Танин мэдэх хүрээгээ тэлснээр, хүний аливааг харах өнцөг ч бас дээшилдэг. 20-тон байгаа дээрээ л насан туршид ярих адал явдалтай түүхээ бүтээ.
13. Гэрлээ асаалттайгаар секс хийж сур. Тэр чамайг ямар тачаангуй гэдгийг илүү их харна. Чи ч бас илүү өөртөө итгэлтэй болно. Энд хохирох хүн нэг ч алга.
14. Хүүхэд байхдаа гомдоож байсан хүнээсээ уучлалт гуй. Хүүхэд байхдаа хүн бүхэн л гэнэн томоогүй байдаг. Үүнийхээ хажуугаар бас буруу зөвийг ялгадаггүй тэнэг байдаг. 5 дугаар ангид байхдаа чиний шоолж байсан шүдэндээ аппараттай охин өнөөдөр ямар үзэсгэлэнтэй болсныг чи харж байгаа. 10 дугаар ангидаа муудалцаж байсан ангийн чинь охин чамаас сэтгэлийнхээ гүнд уучлал хүлээж л байгаа. Уучлаарай гээд Facebook рүү нь мессеж биччих.
15. Маш гоё зургийн альбум бүрдүүл. Түүх мартагдаж, зураг үлдэнэ. Хийсэн сайхан бүхнээ зургаар баримтжуул.
16. Ямар дарсанд дуртайгаа ол. Эрэгтэй хүнтэй болзож байхдаа хуурай Chardonnay, эсвэл чихэрлэг Pinot-ын алинд нь дуртайгаа итгэлтэйгээр хэлж чаддаг болоорой.
17. Нэрийг нь ч хэлж чадахааргүй хоол идэж үз.
18. 24 цагийн турш орчлонгоос тасарч үз. Гар утас, компьютер, зурагтаа нэг өдрийн турш унтраагаад ном унш.
19. Мөнгөтэй харьцаж, даатгалаа төлж сур. Тэгвэл чи 60 настай байхдаа үр ачтайгаа цуг амар тайван суух нөхцлөө бүрдүүлээд авлаа л гэсэн үг.
20. Өөрийнхөө амьдралын тухай блог хөтөл. 10 жилийн дараа чи блогоо уншаад, тэр үеийн амьдралд хандах хандлага чинь хэрхэн өөрчлөгдсөнийг олж харах болно. 10 жил байтугай, нэг жилийн өмнө бичиж байсан зүйлээ уншихад ч чи амьдралаас юу сурснаа тольдох болно.
Гоолингоо.мн