Монголын охидын хамтлагийн томоохон төлөөлөгчийн нэг “3 охин”-ий бүсгүйчүүд амрах завгүй явна. Тэд саяхан R&B дуучин Д.Болдын “Монгол поп” тоглолтын бүх дууны арын хоолойг хийсэн билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд өчигдөр АНУ-ыг зорилоо. Тэд Америкт ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа бэлэг барихаар шийдсэн нь энэ гэнэ. Хамтлагийн гишүүн Э.Анхмаа нь таван сартай жирэмсэн хэдий ч цуцашгүй бүсгүйчүүд ээлжит тоглолтоо хийхээр сэтгэл шулууджээ. Тэд ирэх сарын дундуур эх орондоо ирэх юм байна.