Секс бол хайртай хосуудын хоорондын холбоо төдийгүй биеийн дархлааг дэмжиж, стресс тайлдаг увдистай билээ. Шинэ Зеландийн их сургуулийн судалгаагаар хүний амьдралаас авах сэтгэл ханамжийн хэмжээг “баяр баясал”, “ач холбогдол”, “үнэ цэнэ” гэсэн гурван хэсэгт хуваан, архины хэрэглээ, хүүхэд өсгөх, сайн дурын ажил гэсэн үзүүлэлтээр нэгтгэж үзжээ. Судалгааны дүн гарахад хамгийн их саналаар “секс” тэргүүлжээ.
Хэрвээ та өөрийн сексийн амьдралаа төгс биш хэмээн үзэж байгаа бол дараах таван аргыг туршаад үзээрэй.
Заавал орондоо орох хэрэгтэй юу?
Жижигхээн зүйлд хүний сэтгэл хөдөлж, хайр хүрдэг. Хичнээн завгүй байлаа ч ядаж нэг үнсэх юм уу хөнгөхөөн тэврэхэд 5 секунд л болно. Таны энэ бяцхан үйлдэл хийснээс үүдэн хайртай хүний тань тархинд хайрын даавар ялгардаг. Гэтэл яг энэ мөчид унтлагын өрөөнд ороод, гэрлээ унтраах шаардлагатай гэж үү?! Дэндүү уйтгартай ! Оршлыг өөр газар эхлүүлэх нь догдлох мэдрэмжийг илүүтэйгээр төрүүлдэг нэгэн арга юм.
Дуртай, дургүй зүйлээ тодорхойлох
Секс харилцан ойлголцол дээр оршдог. Гэхдээ хэт их бодох, сэтгэл санаагаа хянах зэргээр оролдвол таашаал авах нь юу л бол. Өөрт таагүй байдал, ичингүйрлээсээ салахын тулд асуудал юунд байгааг тодорхойлох нь чухал. Илүү нээлттэй байж өөрийн дуртай мөн дургүй зүйлээ ухамсарласны үндсэн дээр хайртай хүндээ өөрийгөө ойлгуулж чадах болно.
Өөрийгөө хоёрдугаарт тавих
Эрэгтэй , эмэгтэй аль нь ч бай сексийн харилцаагаа сайжруулъя гэвэл өөрийгөө бус нөгөө хүнээ сэтгэл ханамжтай байлгахыг эхэнд тавьж сурах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хамтрагчаа магтан түүний өөртөө итгэх итгэлийг нэмснээр та ч бас өөрөө сэтгэл хангалуун байж чадах болно.
Туршилт
Хосууд хамтдаа удахаар секс нэгэн хэвийн болдог. Хосууд хамтдаа өмнө нь огт байгаагүй шинэ зүйлийг турших нь тархийг цочроож шинэ мэдрэмжийг төрүүлэх болно.
Секс бол “Хийх ёстой ажил” биш, харин ” Тусгай ёслол” юм
Секс бол тогтмол хийх ёстой ажил гэж хүлээж авах юм бол ямар ч романтиклал, сэтгэл хөдлөл алга болох байх. Хайртай хүнийхээ хүслийг татсан хэвээр байхын тулд та өөрөө сексийг баяр хөөртэй “үйл” мэтээр хүлээн авах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд секс бол хайртай хосуудын хэн хэнийх нь амьдралын сэтгэл ханамжид чухлаар нөлөөлөх тул эрхэмлэж үзэх ёстой харилцаа юм.