Эбби болон Бриттани Хэнсэл нар өдгөө 22 настай бөгөөд эхээс төрөхдөө л нуруугаараа нийлсэн байжээ. Охид нэг нуруутай хэдий ч хоёр зүрх, хоёр уушигтай гэнэ.
Тэд үргэлж хамтдаа байгаадаа хэзээ ч гутарч байгааагүй бөгөөд аз жаргалтай, сайхан гэр бүлд өсч хүмүүжиж, өдгөөг хүртэл хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн сайхан амьдарч байна. Охидын найзууд ч гэсэн тэдэнд үнэхээр хайртай байдаг ажээ.
Duulian.mn