Өчигдөр Twitter-ийн хувьцааны үнэ 3,5 хувиар өссөн бол Google-ийн хувьцааны үнэ 0,16 хувиар буурчээ. Ингэснээр Twitter-ийн үнэлгээ 1,5 тэрбум ам. доллароор нэмэгдсэн бөгөөд Google тэднийг худалдан авах тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
Google үүний өмнө 2011 онд “Twitter”-ийг худалдан авахаар хэлэлцэж байсан
Учир нь “briefing.com” сайтад бичсэнээр нэрийг нь дурдаагүй хоёр компани “Twitter”-ийн шувуухайг өөрсдийн торонд оруулахыг маш ихээр хүсэж байгаа гэжээ. Тиймээс нэг нь Google байх өндөр магадлалтай юм.
34 тэрбум ам. долларын үнэлгээтэй Twitter 10 жилийн ойгоо ч тэмдэглэж амжаагүй байгаа хэдий ч сарын 288 сая идэвхтэй хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний томчуудын нэг болжээ.
2011 онд Google өөрсдийн нийгмийн сүлжээний сайт болох “Google+”-ыг хэрэглээнд нэвтрүүлж сарын 300 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон ч олон нийтийн дунд Facebook, Twitter-ийн ард явсаар байгаа юм.
60 тэрбум ам. долларын бэлэн мөнгөний сантай гэгдэж байгаа Google үүний өмнө 2011 онд “Twitter”-ийг худалдан авахаар хэлэлцэж байсан тухай мэдээлэл бий. Магадгүй одоо компани дахиад нэг оролдоод үзэхийг хүссэн ч байж болох юм.