Үе үе шүтэн бишрэгчдээ өвөрмөц үйлдлээрээ гайхшруулж бас баярлуулдаг дуучин Lady GaGa фэнүүддээ өөрийн гэртээ авахуулсан гурван дүрс бичлэгийг дэлгэсэн байна.
Нэгийг нь Зул сарын баярын үдэш түүний дүү Натали авсан бөгөөд сэгсийсэн үстэй дуучин бүсгүй томдсон хар ноосон цамцтай зочны өрөөний голд хайш яйш бүжиглэж байгаа нь дүрслэгджээ.
Микрофоны оронд тэр жижигхэн хиймэл гацуур модыг ашиглах аж. Дараа нь тэр цамцаа сөхтөл дотуур хувцасгүй нь харагдана.
Lady GaGa-гийн ээж өөрийн алдартай охин дээр нэмэгдэх бөгөөд хамтдаа бүжиглэнэ. Цаана нь тэдний цалгисан инээд сонсогдох юм. Дуучин бичлэгээ тайлбарласан байна.