Дуучин, бүжигчин, жүжигчин Г.Ган-Очирын залуу эхнэр, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч, Г.Уянгааг авъяаслаг охин хэмээн үнэлэх хүн цөөнгүй бий. Биедээ баймгүй чадалтай хоолойтой бяцхан улаан үст Г.Уянгаа СУИС-ийг төгссөн дуулдаг, бүжиглэдэг, жүжигчлэдэг цөөхөн авъяастнуудын нэг.
Эгээ л нөхөр шигээ нугарахаас бусдыг хийдэг авъяаслаг залуу бүсгүй маань шинэхэн уран бүтээлийн ажилд ханцуй шамлан орсон байна. Сонирхолтой нь тэрээр Rihanna, Lady Gaga, Katy Perry зэрэг алдартай дуучдын хит дуунуудыг өөрийн хувилбараар шинэчлэн дуулах аж.
“Facebook”-ийн найзуудаасаа санал хураасны эцэст эхний ээлжинд Lady Gaga-гйин дуунуудаар “LADY GAGA COVER NIGHT” амьд тоглолтоо толилуулсан дуучин бүсгүй тун уадхгүй Rihanna-гийн дуунуудыг дахин амилуулна.
http://factnews.mn/a5o