Саяхан олны өмнө шинэ найз залуутайгаа гарч ирсэн 54 настай кино од Моника Белуччи Soon Magazine сэтгүүлд зориулж тун ч өвөрмөц хэв маягтай зургуудаа авахуулжээ. Хар хүрэн үстэй Моника аальгүй шаргал үстэй бүсгүйн дүрд хувирсан байна.
Ralph & Russo, Bottega Veneta, Valentino зэрэг тансаг брэндүүдийн шинэ цуглуулгад багтсан чамин өмсгөлүүдийг өмсөөд Моника зургаа авахуулсан аж. Моника олон жилийн турш хэв маягаа өөрчлөөгүй нэгэн. Тэгвэл энэ удаа зоримог шийдвэр гаргаж, үсээрээ туршилт хийсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn