Нэгэнт л дотно найздаа дурласан бол үнэнээ хэлэхээс өөр арга зам байхгүй.
Ингээд танд туслахыг хичээе.
– Хэрэв танд хэлэх зүрх хүрэхгүй байгаа бол хамтдаа оройн хоол идэж жаахан дарс шимж суух үедээ хэлэхэд буруудах зүйлгүй болов уу.
– Кино үзсэнийхээ дараа гэр уруугаа харьж явах замдаа хэлж болох юм.
– Гэхдээ үзэх үзвэрээ маш сайтар бодож, сонгох хэрэгтэй. Учир нь хүний сэтгэл хөдөлгөсөн, хайр дурлалын сэдэвтэй зөв өрнөл төгсгөлтэй кино үзсэний дараа ямар ч хүний этгэл санаа гэгэлздэг.
– Ийм үед нь эгзгийг нь тааруулж байгаад эвтэйхэн хэлж чадвал нааштай хариу сонсох магадлалтай юм.
– Хамт аялалаар явах талаар санал тавь. Аялах газраа байгалийн үзэсгэлэнтэй, хөдөө хээр, хоёулхнаа байхад ямар ч саад болохооргүй газрыг сонгох хэрэгтэй.
– Одод түгсэн шөнө, түүдэг галын дэргэд байгалийн сайхныг харж суухдаа хүн их уярамтгай байдаг Ийм үед сэтгэлээ илчлэхэд нааштай хариу сонсох магадлалтай.
– Эсвэл түүний болон өөрийнхөө хамгийн дотны сайн найзаасаа тусламж хүсч болох юм. Гэхдээ зүгээр ч нэг тусламж хүсч болохгүй. Ямар нэг тэмдэглэлт өдөр тааруулах хэрэгтэй.
– Ер нь бол төрсөн өдөр байвал сайн. Учир нь түүний хувьд гэнэтийн бэлэг байгаад зогсохгүй гуйлтыг тань хэрэгжүүлэх хүн чинь таны хүсэлтийг хүлээж авч чадахгүй байх үндэслэл гарч ирэхгүй болов уу.
/Хань/