Дөчин найман цаг гэдэг нэг бодлын асар богино хугацаа хэдий ч олон зүйл амжуулж болдгийг харуулдаг арга хэмжээ бол “48 цаг” бэсрэг кино наа дам билээ. Олон улсад зохион байгуулдаг уг наадам Монголд гурав дахь удаагаа энэ сарын 14-22-нд болох бөгөөд бүртгэл нь эхэлснийг дуулгая. Мэргэжлийнхэн төдийгүй сонирxогчдод ч нээлттэй байдаг уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл ирэх пүрэв гариг буюу 13-ны 18.00 цагаас өмнө www.48hourfilm.com/mongolia цахим хуудсаар бүртгүүлээрэй. Кино урлагийн нэгэн төрөл болсон бэсрэг кино бүтээхэд бүрэн хэмжээний бүтээлийн олон хэсгийг зөв уялдуулж сурдаг давуу талтай хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Хоёр хоногийн хугацаанд 4-7 минут үргэлжлэх бэсрэг кино бүтээж, Монголдоо ялагчаар тодорсон хүн Хол ливу дад болох олон улсын наадамд 113 хо тын уран бүтээлчидтэй өрсөлдөх эрх авна.
Ж.ХААН mongolnews.mn